Ши Жиньпин дайнд бэлэн байхыг цэргүүддээ уриалав

Хуучирсан мэдээ: 2020.10.15-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин дайнд бэлэн байхыг цэргүүддээ уриалав

Ши Жиньпин дайнд бэлэн байхыг цэргүүддээ уриалав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болзошгүй дайнд сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байхыг цэргүүддээ уриалжээ. Тэрбээр өмнөд нутгийн Гуандун муж дахь цэргийн баазад зочлохдоо цэргүүддээ "Бүх оюун санаа, эрч хүчээрээ дайнд бэлэн бай" хэмээн уриалав гэж хятадын төрийн мэдээлийн Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Түүний ийнхүү уриалсны учир нь сүүлийн үед АНУ-ын зүгээс Тайвань руу зэвсэг нийлүүлэх яриа хэлэлцээг хурдасгаж, АНУ-Тайванийн цэргийн харилцаа зузаарч байгаатай холбоотой гэнэ. Өндөр хурдтай артиллерийн пуужингийн систем (HIMARS) зэрэг гурван дэвшилтэт зэвсгийн системийг Тайваньд зарахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Конгресс даваа гаригт мэдэгдсэн байна.

Ши Жиньпиний Гуандунд хийсэн айлчлалын гол зорилго нь 1980 онд гадаадын хөрөнгө татах зорилгоор байгуулагдсан Шэньжэний эдийн засгийн тусгай бүс байгуулагдсаны 40 жилийн ойд зориулан илтгэл тавих байв.

Хятад, АНУ-ын хоорондох хурцадмал байдал сүүлийн хэдэн арван жилд хамгийн дээд цэгтээ хүрсэн бөгөөд Тайванийн асуудал, коронавирусийн цар тахлын талаарх санал зөрөлдөөн уг сөргөлдөөнийг улам ширүүсгэж байгаа юм. Бээжин Тайванийг тойрсон цэргийн сургуулилтаа нэмэгдүүлж есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Хятадын 40 орчим байлдааны онгоц эх газар болон Тайванийн хоорондох голч шугамыг давж гарсан нь Тайванийн эрх баригчдыг буримдуулсан билээ. Уг үйл ядвлын дараахан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Хятад улс тэнгисийн цэрэг, зэвсгийн хүчээр АНУ-ыг хэзээ ч гүйцэхгүй хэмээн мэдэгдээд дахиад ч цэрэг, зэвсгийн хүчээ зузаатгах гэж буйгаа танилцуулсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж