ЦЕГ: Нэр дэвшигч машинд дайруулж, амиа алдсан нь үнэн | News.MN

ЦЕГ: Нэр дэвшигч машинд дайруулж, амиа алдсан нь үнэн

ЦЕГ: Нэр дэвшигч машинд дайруулж, амиа алдсан нь үнэн

ЦЕГ: Нэр дэвшигч машинд дайруулж, амиа алдсан нь үнэн

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч амь насаа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр нэр дэвшигчийг түүний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан ойрын хүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь насыг нь хохироосон болохыг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг мэдэгдэв. Хэргийг тодруулбал,  2020 оны аравдугаар сарын 14-ны өдрийн 15.10 минутад Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст хүн машинд мөргүүлээд нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад  иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин барьж, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Талийгаач М нь орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшсэн. Харин хэрэгт холбогдогч Б нь сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой хүмүүс байсан гэдгийг албаныхан хэлэв.

Энэ талаар тус газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрсөлдөгч намын нэр дэвшигчид нэгийнхээ амь насанд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Болсон хэргийн талаар дурдвал Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын харьяат Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинаар ухрах үйлдэл хийх үедээ нэр дэвшигч М-ийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Хэргийг сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна” гэлээ.

Харин зарим эх сурвалжуудын зүгээс бие даан нэр дэвшигч М-ийн аминд хүрсэн Б нь МАН-ын гишүүн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан гэх мэдээлэл байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-15 122.201.24.214

Сонгууль гэж их солиорвол юу ч болж мэднэ!

Avatar

Зочин 2020-10-15 66.181.176.171

ene shono uzeele huranda bayara muuhai doromjilj yarisan.

Avatar

Зочин 2020-10-15 66.181.176.171

reket bimba uzeele zalgay baigad bas neg oboog muuhai tamlay alsan. odoo orshuulna.

Avatar

Зочин 2020-10-15 66.181.176.171

reket bimba reekt bimbadalai bimbaram nileed reket zalgay baigad neg emgen tamlay alsan shdee.

Avatar

Зочин 2020-10-15 66.181.176.171

ene uzele unyaraa shaardajina. reket buduune hundersen jagaa uzele zalgaad shono muuhai daramtlah yuma huranda arga hemjee abj uguuch.hanin materialiin reket buleg anhaa saruul gorzon gedeg humuus shono uneher muuhai doosh hiy yaridag hurandaa nimaa ahigg uzele asagad.

Avatar

Зочин 2020-10-15 39.115.114.99

Хүн алж өрсөлдөх ч арай хэтэрсэн. Алуурчид засгийн эрхэнд гарч болохгүй. Өрсөлдөгч нь хэн бэ

Avatar

Зочин 2020-10-15 203.91.115.52

Um Ma Ni Bad Mi Hum

Avatar

Зочин 2020-10-15 202.21.108.228

МАН-ГАРУУДЫН ГАРТ ТҮРҮҮ ЖИЛ, ЭНЭ ЖИЛ НИЙТ ХИЧНЭЭН ХҮН , ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, АЙЛ ӨРХ ӨРТӨЖ АМИНААСАА САЛВАА?

Avatar

Зочин 2020-10-15 64.119.20.188

наад бичиж бга мэдээгээ хараач. нохойн баас. бусдын гарт гэнэ ү? согтуу орк машин барих гэж бгад л хүн дайрчихсан байна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж