МАН-ын бүлэг ёс зүйн хороонд хандана гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МАН-ын бүлэг ёс зүйн хороонд хандана гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг ёс зүйн хороонд хандана гэв

УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын намрын ээлжит бус чуулган болон ээлжит бус завсарласантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “УИХ үйл ажиллагаа явуулснаас хойш нийтдээ гурван удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан. Эхний ээлжит бус чуулганаар авлига албан тушаалтныг өршөөх тухай хуулийг хэлэлцээд тарсан, харин дараагийн удаад урьж залж, гуйж оруулсан засгаасаа МАН-ыг хөөх хөөх шийдвэр гаргахын тулд хуралдсан. Харин гурав дахь ээлжит бус чуулганыг дөнгөж сая хуралдаад дууслаа. Энэ үеэр чухам юу хэлэлцсэнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүнээс дүгнэхэд зөвхөн өчүүхэн сандал ширээ, эрх ашгийн төлөө АН-ынхан аливаа асуудалд хандаж байгаа нь илт юм. Энэхүү хууль бус үйл ажиллагаанд МАН оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хуулийн хүрээнд найм хоногийн завсарлага авч хуулиар олгогдсон эсэргүүцлийн эрх хэмжээг ашиглаж эцэст нь хууль зөрчсөн хуралд оролцохгүй байхаар шийдсэн. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлаар МАН, МАХН-ынхан “бойкот” хийж байгаа мэтээр нийгмийн зорилтот бүлгийн багийг өмсч хууль бус үйл ажмллагаа хийж байна. Мөн хууль бус асуудлыг хэлэлцэхдээ семинар нэрийн дор хийж тавилттай жүжиг тавьж улмаар АН-ын зарим гишүүн МАН, МАХН-ын гишүүдийг байж боломгүйгээр дайрч доромжилсон. Зүй бусаар авирласан учир холбогдох ёс зүйн хороо, хууль шүүхийн байгууллагад хандана” хэмээсэн юм.


 Дээрх мэдээллийг, хийсний дараа гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татчихлаа. Одоо орны хүнийг нь томилох асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Хуулиараа бол 30 хоногийн дотор УИХ-аар хэлэлцээд дараагийн даргыг нь сонгох ёстой. Гэтэл УИХ-ын хаврын чуулганы хурал хуулиар заагдсан дээрх хугацаанаас хойш болох гээд байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийгдэх вэ?

 -Үндсэн хуулийн цэц бол онцгой субьект юм. Хуулиараа бол ажлаасаа чөлөөлөгдсөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн дараагийн орны хүн нь томилогдтол ажлаа хийнэ гэсэн тусгайлсан заалттай. Учир нь Үндсэн хуулийн цэц завсарлахгүй ажиллаж байх ёстой байгууллага юм. Улс орны Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль манаачгүй нэг ч өдөр байх ёсгүй. Цэцийн 4-5 гишүүн ажлаасаа чөлөөлөгдөж болно. Тэгвэл заавал тэдний орны хүмүүсийн сонгосны дараа тэд ажлаа хүлээлгэж өгөх ёстой юм. Дараагийн хүн нь ажилдаа орж байж одоо ажиллаж буй хүн нь ажлаасаа гарах хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулийн 65-р зүйлийг анхааралтай унших ёстой. Х.Тэмүүжин уг хуулийн заалтыг дотроос нь сугалж авч уншаад тайлбайр хийгээд байна лээ. Тэр “Ийм шалдан заалт байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татаж болно” гэж ярьж байна. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэнэ. Тэгэхээр энэ удаа Дээд шүүхийн ямар саналыг үндэслэсэн бэ?. Мөн Дээд шүүх гишүүдийнхээ хурлаар нэрийг нь дэвшүүлж тодруулж, УИХ-аар томилуулж байсан. Яг тэр процессоороо явах ёстой. Ингээд цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа юм. Үндсэн хуулийн цэц, УИХ гэж яриад байгаа юм. Үндсэн хууль Монгол улсын оршин тогтнохуйн тусгаар тогтнол хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа нь Үндсэн хуулийн цэц. Засгийн газраас хүний эрхэнд ноцтой харшилсан шийдвэрийг Засгийн газар гаргах юм бол УИХ болон Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож болно. Ерөнхийлөгч мөн хууль шийдвэр гаргавал УИХ хүчингүй болгож болно. УИХ ийм шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоно. Энэ нь тал, талдаа гал хамгаалагч юм. Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хадгалж байж Монгол улс оршин тогтноно. Бид бол Үндсэн хуулийн цэцийн даргыг хүнийх нь хувьд хамгаалж, өмгөөлсөн зүйлгүй. Бид бол Үндсэн хуулиа хамгаалж байгаа юм. Үндсэн хуулиа хамгаалахын цаад утга нь Монгол улсын язгуур эрх, ашгийг хамгаалж байна. Ж.Амарсанаа даргыг МАН-ын хүн учир тус бүлгийн гишүүд түүнд хариуцлага тооцохоос зайлсхийж байна гэж ярьж байна. Тэгэж ярих юм бол академич, хууль, эрдэмтэн, АН-ын нэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тус намын зүтгэлтнүүдийн нэг юм. Энэ хүний алдсан, оносон эсэх нь тусдаа асуудал. Орж ирж буй үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн зөрчиж байна. Тиймээс манай нам Үндсэн хуулийг зөрчсөн хам хэрэгтэн болохгүй гэсэн. Үүнийг дурын нэг хуульчаас асуух хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь эцсийн эцэст Үндсэн хуулийн хямралд хүргэж байна. Үүнд санаа зовж байна. Сүүлийн үд цагаандаа гарч байна. УИХ өөрөө Үндсэн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэц таслан зогсооно. Үндсэн хуулийн цэц буруу шийдвэр гаргавал УИХ нэг удаа буцаана. Хэрвээ үнэхээр харшилсан шийдвэр гаргавал Цэцийн шийдвэрийг анх илгээсэн байгууллагыг саналыг үндэслэж байж хууль зөрчсөн эсэхийг шийднэ. Гэтэл нь саяын тохиолдолд тэгэлгүйгээр шууд зүтгүүллээ.

С.Бямбацогт: Ж.Батзандан гишүүн МАН болон гишүүдээс уучлал гуйх ёстой

-Ээлжит бус чуулганы үеэр Ж.Батзандан МАН-ыг “алуурчин нам” гэсэн. Үүн дээр танай нам ямар нэгэн тайлбар хийх үү. Мөн МАН болон МАХН хамтарч Эх орончдыцн өдрийг хамтарч тэмдэглэх гэж байгаа. Үүнийг хоёр намын нэгдэх эхлэл болж байна гэж харах хүн байгаа. Энд тайлбар өгнө үү?

-УИХ-ын чуулганы хуралдааны танхимд зөвхөн чуулган хуралдана. Өөр ямар нэгэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн, семинар явж болохгүй гээд Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг. Байнгын хороодын танхимд хурал, зөвлөгөөн явж болдог. Гэтэл УИХ-ын дарга семинарын горимд шилжүүлж байна гээд хууль зөрчин АН-ын гишүүдэд үг хэлэх боломж олгож, улс орон даяар цацах, гүтгэх доромжлох ажлыг зохион байгуулсан. Ж.Батзандан гишүүн алуурчдын нам гэсэн зүйл ярьж байсан. Харамсаж байна. Ж.Батзандан гишүүний аав нь МАН-ын гишүүн байсан. Энэ намын төлөө ажил амьдрал, сэтгэл зүрхээ зориулж явсан хүн байсан. Өнөөдөр төрсөн ах нь МАН-ын нэр дээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил хийж байна. Ингээд бодохоор аавынхаа зүтгэж байсан, төрсөн ахынхаа зүтгэж байгаа намыг алуурчдын нам гэж хэлж байгаа нь нэг талаас харамсалтай байна. Нэг биш олон удаа ингэж хэлж байгаа. Үүнийхээ төлөө МАН-аас болон жирийн олон мянган гишүүнээс уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэсэн заалтаар түрий бариад байж болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Аливаа этгээд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно. Ингэсэн тохиолдолд нэр дэвших нэрсийн жагсаалтаас хасна” гэж заасан байгаа. Энэ заалт үйлчилж болох юм. Иймэрхүү байдлаар хэн нэгнийг гутаан доромжлох, гүтгэх зүйлүүд байгаад байьал МАН цаашдаа хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлье.

-Саяын ээлжит бус чуулганыг Үндсэн хууль зөрчсөн чуулган боллоо гээд байгаа. Яг ямар үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ. УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг шийддэг. Та даргын зөвлөлийн хуралд оролцоогүй гээд байгаа.

-Даргын зөвлөлийн хуралд би оролцоогүй биш хоёр удаа оролцсон. Ээлжит чуулган завсарлсны дараа Баасан гарагийн 13:30 цагт хуралдсан хурал дээр ээлжит бус чуулганыг Даваа гарагт зарлана гэсэн хуралд оролцсон. Энэ дзээр 28 асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж Их хурлын дарга танилцуулсан. Ийм олон асуудлыг бид нар ээлжит бус чуулганаар хэлэлцэх бололцоогүй. Энд хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн чухал асуудлууд ороогүй байна. Намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудлууд ороогүй байна. Хэн нэг нь дур мэдэн гэнэтхэн баахан хуулиуд оруулж ирээд хэлэлцэнэ гэдэг байдал тогтвол төр засаг чинь самуурна гэдэг үндэслэлээр ээлжит бус чуулган зарлахыг эсэргүүцсэн. Харамсалтай нь даргын зөвлөл хуралдаад шийдсэн. Үндсэн хууль зөрчсөний тухайд 65-ын 4-т “Үндсэн хуулийн шийдвэр гарч, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эрүүлэн татаж болно” гэж заасан байгаа. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэцийн гишүүд шийдвэр гаргаагүй, харин ч УИХ-ын шийдвэр хууль зөрчиж байгааг сануулсан. Улсын дээд шүүхээс саналгүй байна гэсэн. Ийм хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Хоёр намын хамтарч баяр тэмдэглэх дээр МАХН 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан. 95 дахь жилийнхээ баяраа тэмдэглэх гэж байна. Нэгдээд нийлэх асуудал байхыг болохгүй гэж үзэхгүй байгаа.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-22 202.9.40.14

Эцгийнхээ толгой руу сариад байгаа Батзандан гэгчийг сонгох вэ.

Зочин 2016-02-22 124.158.110.60

MAN sharaa ch bolloo doo. M darga jaahan buruu humuuseer uls tur hiilgeed baih shig... Bolovsrol dutaad bn daa Enkhbold dargaa!

Алтанбаатар 2016-02-22 203.194.114.36

МАН БОЛ ОЮУ ТОЛГОЙ, 5 ТОЛГОЙ, ЦАГААН СУВАРГА, ТӨМӨРТЭЙ, БОРОО ГЭХ ОРД ГАЗРУУДЫГ ЗАРЖ ИДСЭН ГАВЬЯАТАЙ НӨХӨД

Үнэн 2016-02-22 59.153.114.185

МАН өөрсдөө ч Үндсэн хууль зөрчөөд л явж байгаа. Үндсэн хуулиар УИХ гишүүнийг шууд сонгоно гэсэн байхад 28 гишүүн шууд бусаар буюу намын нэрээр сонгогдсон. Ингэж хууль зөрччихөөд бусдыг хууль зөрчлөө гэдэг чинь шхудал хуурмагийг чинь харуулж байна.

Зочин 2016-02-22 103.229.121.224

МАН ҮНЭХЭЭР ДАРАА ОЛОНХИ БОЛНО ГЭДЭГ ХҮНД ДЭЭ ОЛОНХИ БОЛГООД ӨГӨХӨӨР НЬ БИД АН-ТАЙ ХАМТРАХГҮЙ БОЛ ЧАДАХГҮЙ ГЭХ ХАМТАРСАН ХУГАЦААГАА НАМ НЭГТ БАЙСАН МАХН.ЭНХБАЯРЫГ Л ТАМЛАН ЗОВООЖ 4 ЖИЛИЙГ ҮДЛЭЭ ХИЙСЭН ЮМ НЬ ОЮУТОЛГОЙГ Л ХӨДӨЛГӨСӨН ГАВЪАТАЙ ӨӨРСДӨӨ Л ТЭГЭЖ ЯРИХ 2012 ОНЫ СОНГУУЛЬД ЦӨӨНХ БОЛСОН ОЁДЛЫН МАШИН.СҮЛЖИХ МАШИН.МОНГОЛ ГЭР.ӨРХ БҮРД 20,000 ТӨГРӨГ ТАРААГААД Ч НЭМЭР БОЛООГҮЙ 26- Н СУУДАЛТАЙ ИРЭХ СОНГУУЛЬД ЭСРЭГЭЭРЭЭ МАХН ТОМОРЧ ЭРХЭМ МАНЫМАН БҮР Ч БАГА САНАЛ АВНА ЭНХБАЯРЫГАА ЗАЙЛУУЛААД ХИЙСЭН АЖИЛ НЬ ӨӨРСДИЙГӨӨ Л МАГТААД БАЙХ АНАААС ЕР ДЭЭРДЭХ ЮМГҮЙ ХЭРЭВ МХАН-ТАЙ ЭВСВЭЛ ХАРИН ТАСАРХАЙ ЯВНА Л ГЭЖ БОДОЖ БАЙНАА ШҮҮ

Зочин 2016-02-22 202.9.41.110

Bitgii hudlaa muruud

Зочин 2016-02-22 150.129.143.76

МАН-д алдаа дутагдал байгаа.Харин АН төр барих,төлөвших нь үнэндээ болоогүй гэдэг нь 2 удаа тодоос тод харагдлаа,улс орныг мөд сэхэхгүй болгож орхив.Монгол цөөхөн хүн амтай,жижиг орон иймд нийгэмээ, ард түмнээ боддог нам л хэрэгтэй, энэ бол яах аргагүй МАН мөн, энэ нам л ард түмнийг гашуун зовлон,туйлын туйлын хоцрогдлоос аварсныг Монголын ард түмэн мартаагүй. АН-д маш том боломж, эрхийг ард түмэн олгосон даан ч чадсангүй.

Зочин 2016-02-22 202.9.41.110

AH harin ch ii hund ued mash ih ajil hiisen

Зочин 2016-02-22 122.201.24.223

90 тэй хөгшин намын хажууд 25 тай АН аргагүй шийр зааж их юм зориглож хийсэн. Нөгөө зөнөг нам нь шүүмжилж харлуулахаас өөр тэнхээ байхгүйлдээ. МАН-д зөвхөн албан тушаалын амтанд орж байгаа горилогчид л хэдэн зөнгөрүүдийнхээ гар хөл болж эргүүтэж бүтэлгүйтэж байгаа нь урагшгүй ноёнд ухаангүй албат гэдэгтэй утга дүйхүүц.

Зочин 2016-02-22 103.57.92.121

АЖЛАА ТАСАЛЖ ХУРАЛДАА ИРЭЭГҮЙ БАЙЖ ЮУНДАА ГОНГИНООД ХУЦААД БАЙГАА ЭРГҮҮ ДУХНУУД ВЭ ИХ ХУРАЛД БАЙГАА ЭНЭ БААХАН ЛАЛАРУУДЫГ ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА ЭД НАРААС ЗАЛХАЖ БАЙНА

Зочин 2016-02-22 122.201.24.223

МАН үнэхээр гэнэн үйлдэл гаргаад байхын. МАН ард түмэнд таалагдахын тулд, өө сэв гаргахгүйн тулд юу ч хийдэггүй, халамж тараагаад сууж байдаг ба монголын амьдрал урсгалаараа үргэлжилдэг. АН сая их юм хийсэн, хийх гэж оролдлоо. Ажил явуулхад өө сэв гардаг. Тэрнийг нь МАн өлгөн авч тархи угаалт хийдэг. Жаахан олдсон юмаа хэрэглээ болгоод тараагаад байхуу эсвэл үйлдвэрлэгч болж ашиг олдог улс болохуу. Үүнийг л ард түмэн ойлгох хэрэгтэй.

Зочин 2016-02-22 202.9.40.117

Үнэн ш дээ. Зүгээр байсан 5 хүнийг алчихаа биз дээ. Муу ёрын С.Баяр.

Зочин 2016-02-22 220.253.202.51

батзандангийн хийсэн ажил шүү

Зочин 2016-02-22 150.129.143.158

Энэ Бямбацогт тэргүүтэй МАН 2016 онд дахиад унана даа. Тулга тойрсон л юм ярьцгаах шив дээ 4 жил. Улс орны хөгжилд нэмэртэй томоохон төсөл хөтөлбөр хэзээ ярих улсууд вэ.

Санаа 2016-02-22 217.30.69.38

Монголд ах дүү хүмүүс өөр өөр намд элсээд аль ялсан нь бусад ах дүүгээ дэмждэг. Тэгэхээр ямарч нам ялсан тэр гэр бүлд ашигтай. Агуй холч ухаантай бодолтой гэр бүл байна. Үүнийг бодоод АН, МАН, МАХН-д нэг, нэг хүүхдээ бүртгүүлье. ккк

Зочин 2016-02-22 103.10.23.185

хүн хутгалдаг хүүхэн хүчинддэг ИХ гишүүнтэй нам ямар байдаг бол. Хэн нэгнийг гутаан доромжлох, гүтгэх зүйлүүд байгаад байьал МАН цаашдаа хатуу тэмцэнэ гэсэн байна Хэнтэйгээ тэмцэх гээд байгаан бол. Энэ намын өндөр албан тушаалтан саяхан төрийн албаны хүнийг ажил дээр нь хутгалаад алчихаж байсныг бас л гүтгэлэг гэх байх даа.

Зочин 2016-02-22 103.229.121.224

БАТЗАНДАНГИЙН ААВ ТУХАЙН ҮЕИЙН МАХН-Н ГИШҮҮН БАЙСАН НЭГ ИЙМЭРХҮҮ ГАРУУД Л АРДЧИЛСАН НАМААР ДҮҮРЧИХЭЭД Л УЛС ТӨР ЯРИАД БАЙХ ЮМ ДАА

zochin 2016-02-22 182.250.242.101

aayaya ene baidlaas chin ard tumen zalhaj bgaag yagaad oilgohgui baidag bnaa ta nar ajil hiigeech ee iim sonin hov jiv shig ym yarihaa bolioch bodit ajil hiivel humuust hurne

зи 2016-02-22 59.153.114.188

ЗИ МОНГОЛЫН ЗИКА

Зочин 2016-02-22 202.9.41.110

yostoi shees ni goojih gej baih shiw

Зочин 2016-02-22 202.9.40.109

Тэр үед байсан МАХН-ын өмнөөс одоогийн нам уучлал гуйна гэж ярих юм. тэгвэл Батзандан эхлээд МАХН-ын гишүүн байсан аймгийн прокурор Жалавсүрэнгийнхээ өмнөөс уучлал гуйчих л даа Тэгвэл болчих юм биш үү.Хэлмэгдүүлэлт үйлдэж байхад одоогийн МАН-ын удирдлагуууд төрөө ч үгүй л байсан байна шүү дэээ. тэгэхээр эд нартай холбож болох уу.

лхагва 2016-02-22 202.179.25.156

чуулганы vндсэн хугацаанд жинхнээсээ суудал ширээ ярьж эвсэнэ огцруулна гэх мэтээр албан тушаалын шантааж хийсээр байгаад хууль батлах гол ажлаа хийгээгvй тэгээд ээлжит бус чуулган зарлаж хийгээгvй ажлаа хийх гэхээр бас оролцохгvй ер нь МАН-д улс орон ард тvмний толоо санаа сэтгэл байна уу тор засгийн эрхэнд гарахаараа хэлмэгдvvлж ард олноо ***** эсвэл хамтрал коммун байгуулах эсвэл уул уурхайн баялгийг завшчихаад мороо баллахын тулд халамж хангамж нэрээр улсын хоронгийг шамшигдуулна гучаадонд яалаа 2008 онд бас яалаа 5-ыг алж хэдэн мянгаар нь шоронд хийсэн ероосоо МАН -н улс торийн vйл ажиллагааг зогсоох шаардлагатай

эвий 2016-02-22 103.9.88.210

Сэтгэцийн өвчтэй хүнтэй хариуцлага ярих боломж байхгүй, тэднийгээ төлөөлж их хуралд сууж байгаам хөөрхий, харин одоо хурал тарахаар нөхөддөө нийлээд галзуурч хашгирч өгнө дөө

Хотын залуу 2016-02-22 202.55.180.155

Мангарууд үнэхээр улс төрийн мэдрэмж тактик байхгүй улс юмаа. Та нар зүгээр л ШИВШИГ боллоо. Энхбаяр, Баяр нар бол жинхэнэ улс төрчид байжээ. РАВДААН чамайг одоо ойлгож эхэлж байна шүү.

Зочин 2016-02-22 202.21.106.168

Их хурлын гишүүн болчихоод гудамжны хүмүүс шиг алуурчны нам гэж олон нийтийн телевизээр ярьж байгаа нь ямарч ёс зүйгүй бүдүүлэг харагдаж байна. Одоо хүмүүс ч комммунистууд,алуурчид гэж ярихаа болчихсон байхад олон түмэнд муу муухай үлгэр дууриал болж, турхирахаа болих хэрэгтэй. Ёс зүйт төр хамгийн чухал. Тиймээс ёс зүйгүй нөхдийг төрөөс хол байлгах хэрэгтэй.

5112 2016-02-22 202.55.191.130

МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭСЭЭ 1930-1980-ААД ОН ХҮРТЭЛ ХИЙСЭН НҮГЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ УУЧЛАЛ ГУЙГААГҮЙ Ш ДЭЭ... АРД ТҮМНЭЭ АЛЖ, ЦӨЛЖ БАЙСАНАА НУУХ ГЭЭ ЮУ?? ТЭГЭХЭЭР АЛУУРЧИН ГЭХГҮЙ ЯАХЫМ... ХУДЛАА ЮУ??? ЯДАЖ МАН-ЫНХАА АНХНЫ ДАРГА, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧАА МЭДДЭГГҮЙ Ш ДЭЭ. ХУУЧИН КОММУНИСТ СУРТЛААРАА СҮХБААТАРАА Л ЯРИАД БАЙГАА БИЗДЭЭ??? ТАНАЙ НАМЫН АНХНЫ ДАРГА НАР С.ДАНЗАН, Л.БОДОО НАР...ЗА ЮУ ... МОНГОЛ УЛСЫН АНХНЫ БААТАР ХАТАНБААТАР ВАН МАГСАРЖАВ, БХЯ-НЫ АНХНЫ САЙД МАГСАРЖАВ. ТҮҮХЭЭ ГУЙВУУЛАХАА ХЭЗЭЭ ЗОГССХ ВЭ ??? МАН-ГАРУУДАА

Зочин 2016-02-22 203.194.114.51

Ардын намыг одоо л дэмжихгүй бол Монголчууд бид сүйрлээ шүү.

ЗОЧИН 2016-02-22 182.160.35.10

Батзандан өөрөө жинхэнэ коммунист хүн шиг харагдаад байдаг. Худлаа бүлтэрдэг нөхдүүд нийгэмд замбараагүй байдал өдөөж байгааг хяналтын байгууллага анхаарах хэрэгтэй. Гэх мэт нөхөд иргэдийн тархи угаана гэвэл одоо өнгөрсөн хорвоо. ИЙМ НӨХДИЙГ ГАРГАХГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА.

Эмчлүүлэх хэрэгтэй 2016-02-22 202.180.220.172

Хөөрхий дөө Батзанданг эрүүл хүн гэж бодож хариуцлага ярьж байгаа юм байхдаа, цаадахь нь сэтгэцийн өөрчлөлтэй өөрийгөө хянах чадваргүй "хөөрөлийн шизо"-той өвчтэй гар. Хөөрөлд орсон үедээ нам битгий хэл төрсөн ахыгаа ч шоронд оруулж мэдэх гар. Жилийн өмнө өөрийн төрсөн ахыгаа гаалийн хууль зөрчсөн үндэслэлээр ажлаас халж өгөөч гэж ЕС-дад гомдол гаргаж байсан нөхөр, өвчний ид үедээ МАН битгий хэл АН-ыг тэгж хэлж чадах гар. Саяхан нэгэн байнгын хорооны хурал дээр УИХ дахь намын бүлгийн даргыгаа "Шоронгийн гал хам" гэж авч байсан санагдах юм.

Зочин 2016-02-22 103.26.192.157

яах аргагүй л АН л даа.

Эрүүл биш нөхөр 2016-02-22 202.180.220.172

Хөөрхий дөө Батзанданг эрүүл хүн гэж бодож хариуцлага ярьж байгаа юм байхдаа, цаадахь нь сэтгэцийн өөрчлөлтэй өөрийгөө хянах чадваргүй "хөөрөлийн шизо"-той өвчтэй гар. Хөөрөлд орсон үедээ нам битгий хэл төрсөн ахыгаа ч шоронд оруулж мэдэх гар. Жилийн өмнө өөрийн төрсөн ахыгаа гаалийн хууль зөрчсөн үндэслэлээр ажлаас халж өгөөч гэж ЕС-дад гомдол гаргаж байсан нөхөр, өвчний ид үедээ МАН битгий хэл АН-ыг ***** гэж хэлж чадах гар. Саяхан нэгэн байнгын хорооны хурал дээр УИХ дахь намын бүлгийн даргыгаа "Шоронгийн гал хам" гэж авч байсан санагдах юм.

Зочин 2016-02-22 122.201.25.58

МАН-ГАРЫНХАН ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭХЭЭРЭЭ БАРЬЖ ХОРЬЖ,МӨРДӨЖ МӨШГӨХ, АЛЖ ТАЛАХАА ХЭЛЖ БАЙНА УУ ТЭГВЭЛ ДААНЧ САЧИЙ ЧИНЬ ХҮРЭХГҮЙ МАЙ САЛААВЧ , , ,

Зочин 2016-02-22 122.201.21.25

Ж.Батзандангийн аав Жалбасүрэн гэж Сүхбаатар аймгийн МАХН-ын хорооны товчооны гишүүн Покуророор насаараа ажилласан яг энэ Ж.Батзандан шиг орилж хашгирч хүн шоронд хийдэг этгээд байсан юм Аавыгаа "алуурчин" намын том зүтгэлтэн байсныг нэг мартах гээд байна уу даа Батзандаан

Зочин 2016-02-22 103.11.194.78

МАН-ын Бямбацогт гэж зурагдсан пянз шиг нөхөр болжээ.Юу ярьж хэлж буйгаагаа ч мэдэхээ байсан.хэлсэн ярьсанаасаа эсрэг юм хийгээд л. Зөвхөн сөрөх,гацаах,удаашруулах гэсэн бодлоос өөр зүйлгүй эргүү төлөг шиг боллоо..Улс орны хөгжлийн зөв гарц,зөв бодлогын талаар даанч юм гарахгүй нөхөр.Ийм хүнээр удирдуулахаар яаж ч МАН өөдлөх вэ дээ

Зочин 2016-02-22 202.179.2.2

Mongol MAN-aas salsan tsagt hugjino

Зочин 2016-02-22 202.179.2.2

MAN ch MAL bolj dee Hen ch tednii ugiig toohoo boliloo Argagui shuu dee Eruugiin element ter namiin umnoos tom tom duugaraad baihaar hen tooh yum be

Зочин 2016-02-22 103.10.23.1

МАН хойт дүрээ ямар муу хүмүүсээр тодоруулаад байна даа Нэг бол нэрийн барьсан хэсэг луйварчид юм уу

eddyi 2016-02-22 182.160.37.233

tanai nam enhbayriig demj daga hamtar ter huneer zug chigee zaalga tegvel hojino hogjino enhbayr odoo irj yvaa tsagiin hun bolson shuu.

Зочин 2016-02-22 202.9.41.110

Mal mini Enhbayart odoo yamarch ireedui bahgui

Иргэн 2016-02-22 150.129.140.192

Эрх мэдэл өгч болохгүй хүн гэж байдаг юм. З.Энхболд, Тэмүүжин хоёрт эрх мэдэл өгч болохгүй улс юм аа даа янз нь.Зөвшилцөж асуудлыг шийднэ гэхээсээ илүүтэйгээр хорлонтой аргаар асуудалд хандаад байх юм даа.Ямар зан авир, ааш араншинтай хүмүүс ийм байдгийг хэлж мэдэхгүй юм даа.

Зочин 2016-02-22 202.21.110.186

Хуралд суухгүй гэх, тэгснээ суух гэх. Ер нь ухаан санаа эрүүл үү, ухна Бямбаа. Сонгууль гээд улайрсан бух шиг ухаангүй болжээ чи. Төрийн эрх барихгүй бол үхэхнүү МАНгаруудаа. Тэр байтугай хэлэхээр байгаа биздээ нохойн жогорхойнуудаа

Зочин 2016-02-22 103.9.91.214

ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРӨХ ШАЛТАГ ХАЙСАН МАЛНУУД. МАХН-ЫГ ХЭЛСЭН ШҮҮДЭЭ ХӨӨРХИЙ МИНЬ ҮНЭНГ НЬ ХЭЛСЭН ЧИНЬ ҮХЭХНЭЭ УЙЛЧАААЧ

irgen 2016-02-22 112.72.11.67

zogsoo zaigui heruulch avgai shig hov jiv yarij suuhaar uls orondoo hereg boloh um yarij suugaachee maniihaan, naad teneg baidalaas chine ard irged zalhaj baina shuudee.