“Хасу Кап&#34: Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

“Хасу Кап&#34: Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Анх удаа болж буй “Хасу Кап-2016” тэмцээнд эрэгтэй найман баг өрсөлдөж байгаагаас хагас шигшээд "Эрчим", "Тэнүүн-Огоо", "Сэлэнгэ" болон "Хасу мегастарс-1" багууд үлджээ. Харин эмэгтэй таван баг тойргоор өрсөлдөж байна.

Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах “Эко спорт цогцолборт” болж буй тэмцээний үлдсэн тоглолтууд энэ сарын 24, 27, 28-ны өдрүүдэд болно.

ЭРЭГТЭЙ: (02.24)

Хагас шигшээ:

"Эрчим" – "Хасу мегастарс-1"

"Тэнүүн-Огоо" – "Сэлэнгэ" багууд өрсөлдөнө. Хожсон нь аваргын, хожигдсон нь хүрлийн төлөө тоглох юм.

Фотог: www.facebook.com/volleyball.mgl/

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж