Насанд хүрээгүй хүүхдүүд 40 гаруй автомашин хулгайлжээ | News.MN

Насанд хүрээгүй хүүхдүүд 40 гаруй автомашин хулгайлжээ

Насанд хүрээгүй хүүхдүүд 40 гаруй автомашин хулгайлжээ

Насанд хүрээгүй хүүхдүүд 40 гаруй автомашин хулгайлжээ

Насанд хүрээгүй хүүхдүүд 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлсан байна. Тодруулбал, 12-15 насны дөрвөн хүү бүлэглэн нийслэлээс он хуучирсан гэх тодотголтой тээвриййн хэрэгслүүд хулгайлдаг байсныг цагдаа нар илрүүлжээ. Шалгалтын явцад, хулгайн автомашинуудаас дөрвийг нь  Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал зэрэг сумдад орхисон нь болох нь тогтоогджээ.

Тэд цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Бусдын нөлөөнд автан уг гэмт хэргүүдийг үйлдчихсэн, сурах хүсэлгүй, харин машин барих дуртай машиныг бол асуудалгүй барьж чадна." гэжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрийн мэдээлснээр хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгаж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-15 106.240.243.218

Ard ni hen bsan yum boldoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж