Түрүүлсэн боксчид тивийн аваргад оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Түрүүлсэн боксчид тивийн аваргад оролцоно

Ази тивийн хошой аварга, Монгол улсын гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-20-нд Спортын төв ордны “A” зааланд боллоо. Тэмцээнд хот, хөдөөгийн нийт 31 байгууллагын 200 тамирчин (эрэгтэй 141, эмэгтэй 59) эрэгтэйчүүдийн найман (49, 52 , 56, 60, 64, 69, 75, +75 кг), эмэгтэйчүүдийн зургаа, (48, 51, 54, 57, 60, +60 кг) нийт 14 жинд өрсөлдлөө.

Ази тивийн хошой аварга, Монгол улсын гавьяат тамирчин Хайдавын Алтанхуяг нэрэмжит тусгай шагналыг Орхон аймгийн “Эрд баке” клубын тамирчин Н.Энхбаяр (60 кг), “Эрдэнэт бокс” клубын М.Намуун(57 кг) нар хүртжээ.

Тэмцээний шилдгүүдийг танилцуулья:

Дасгалжуулагч: Орхон аймгийн “Эрдэнэт” боксын холбооны дасгалжуулагч Н.Пүрэв-Очир

Шүүгч: Дорнод аймгийн шүүгч МБХолбооны III одтой, ОУХМ Н.Саранхүү

Эрэгтэй тамирчин: 52 кг жингийн аварга Ц.Мөнхбаатар (Хөвсгөл)

Эмэгтэй тамирчин: 48 кг жингийн аварга Б.Нуржамила (Эхлэл)

Энэ удаагийн УАШТ-ий жин тус бүрт түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчид ирэх тавдугаар сард Казахстанд болох залуучуудын Ази тивийн АШТ болон есдүгээр сард ОХУ-д болон залуучуудын ДАШТ-д оролцох эрхийг хүртэв.

Я.ТӨМӨР-ОЧИР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж