АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хагас сар орчмын хугацаа үлдээд байна. Өрсөлдөөн улам ширүүсч буй энэ үед “Opinium Research” судалгааны байгууллага “The Guardian” сонинтой хамтран нэгэн судалгааг явуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр гол нэр дэвшигч болох одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нарын хэнийг нь илүү олон хүн дэмжиж байгаа талаар судалгаа явуулсан байна. Уг судалгаанаас харахад Жо Байден Трампаас 17 хувиар илүүрхсэн байна.
Судалгаанд оролцсон Америкчуудын 57 хувь нь Байденыг дэмжихээ илэрхийлсэн бол Трампыг 40 орчим хувь нь дэмжсэн байна.Үүнээс өмнө АНУ-ын түүхэнд зөвхөн Рональд Рейган л 1984 онд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо үүнээс өндөр рэйтинг үзүүлж байжээ.
Уг судалгаа нь аравдугаар сарын 8-12-ны өдрүүдэд хийгдсэн бөгөөд 18-аас дээш насны 2,003 хүнийг оролцуулсан байна. Ингэхдээ АНУ-ын насанд хүрсэн хүн амыг бодитой төлөөлүүлэх зорилгоор боловсролын түвшин, өмнөх сонгуульд өгсөн санал зэрэг хүчин зүйлүүдийг нь харгалзан судалгаанд оролцогчдыг сонгожээ. Дональд Трампын хувьд халз мэтгэлцээнд хангалтгүй оролцож, коронавирусийн халдвар авсан, улсдаа маш бага татвар төлсөн нь нотлогдсон зэрэг нь түүний нэр хүнд унахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ