Афганистанд Монгол цэргийн нэр хүнд өндөр байжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Афганистанд Монгол цэргийн нэр хүнд өндөр байжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Афганистанд Монгол цэргийн нэр хүнд өндөр байжээ

Aфганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг сахиулах ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн багийн энхийн сахиулагчдыг өнөөдөр төрийн дээд одон медалиар Батлан хамгаалахын удирдлагууд шагналаа. Афганистан улс нь цаг агаарын тухайд Монголтой төстэй, уулархаг нутагтай, сэрүүн чанарын агаартай юм байна. Цаг агаар нь төстэй байсан нь гэнэтийн халдлага их гардаг Афганистаны нийслэл Кабул хотод  Монгол цэргүүд алба хаахад дөхөмтэй байсныг энхийг сахиулагчид онцоллоо. Өнгөрсөн оны наймдугаар сараас энэ сарын 19 ний өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд Монгол цэргүүд, АНУ-ын цэргүүдтэй хамтран гурван сая 700 мянган хүн амтай Кабул хотод байрлах “Шинэ Кабул” баазад байрлаж энхийг сахиулсан юм. Ингэхдээ энхийг сахиулагчид  цаг, минут тутам ээлжлэн эргүүлд гарч,аюулгүй байдлыг хангах. Мөн тус хотод буусан нисдэг тэрэг бүрийн аюулгүй байдлыг удирдан, чиглүүлж аюулгүй буулгах ажиллагааг гүйцэтгэсэн байна. 2012 оноос эхлэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл Өмнөд Судан, Афганистан, Африк зэрэг улсуудад энхийг сахиулж буй. Одоогоор 12 гаруй мянган цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт” медалиар Зэвсэгт хүчний 014 ангийн хошууч Б.Ганбат, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн хошууч Х.Батсайхан, “Энхийн төлөө” медалиар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ахмад Б.Ганжигүүр нарын зургаан албан хаагч энгэрээ мялаасан юм. Мөн “Батлах хамгаалахын Жуух бичиг”-ээр цэргийн багийн захирагч, дэд хурандаа Д.Сүхбат, “Афганистанд-Энхийн төлөө” медалиар 100 гаруй энхийг сахиулагч шагнуулсан юм. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн хошууч Х.Батсайхан тухайд энхийг сахиулах үйл ажиллагаанд дөрөв дэх удаагаа оролцсон. Афганистан улсад анх удаагаа очиж, аюулгүй байдлын төлөө ажилласан. Афганистан иргэдтэй харилцах харилцаа, Монголтой харьцуулахад их содон байжээ.

Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах, цэргийн албан хаагчдыг тусгай үүрэгт сургах, дадлагажуулах зорилготой “Шийдвэртэй дэмжлэг” хоёрдугаар ажиллагаанд цэргийн 20 гаруй ангийн 100 гаруй албан хаагчид ээлжид багтаж, ийнхүү алба хаажээ. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргүүд алба хаасан цагаасаа өдийг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, мэргэжлийн ур чадвараараа бусад улсын цэргүүдийг манлайлж эхэлснийг албан хаагчид бахархалтайгаар ярьж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-22 43.242.242.224

Ер нь Монгол улс цомхон бөгөөд манёвр сайтай армитай байх хэргтэй. Израиль улсын армийн бетцийг сайн судлах хэрэгтэй. Израилууд 8 сая хүн амтай байжээж эргэн тойрны тэрбум хүн амтай лалын улсуудыг чичрүүлж байна. 1948 онд тэд 400,000 хүн амтай жижиг улс байгуулагдмагцаа маргааш нь дайнд орж арабын улсуудыг бут цохисон байдаг. Яг л Богд хаант Монгол улс Тусгаар тогтнолоо 1911 онд зарлаад л 1912 онд Гоминданы хятадын эсрэг дайн эхлүүлж 5 замын цэргүүдээ илгээж байсан шиг. Израилийн армийн бүтцийг 5 сая хүн амтай Сингапур улс сайн сурч одоо эргэн тойрны Индонези, Малайзи зэрэг 300 сая хүнтэй Лалын улсуудыг чичрүүлж чадаж байна

d 2016-02-22 202.131.235.2

Зочин(31.4.206.*)-д Цэргийн алба хааж үзээгүй жомбого минь олон юм хуцаад байлгүй дуугай бооовоо саагаад сууж бай янханы үр минь

Зочин 2016-02-22 49.0.160.127

ЧИ ЧИНЬ ЯАСАН ТЭНЭГ ГАР ВЭ... ЦЭРЭГТ ЯВАХ НЬ ГАВЪЯА ЮМ УУ?..... ТЭНГҮҮДИЙН БАХАРХАДАГ, ИЧДЭГ ЗҮГЭЭР Л НЭГ АЛБА ШҮҮ ДЭЭ.... ЦАГ НЬ БОЛОХООР ЦЭРЭГТ ЯВСАН ЯВААГҮЙ БҮХ ААВЫН ХҮҮХДҮҮД ЭХ ОРНОО ХАМГААЛДАГ ЮМ

Зочин 2016-02-22 216.214.87.74

манлайлж эхэлжээч гэх шиг....

Зочин 2016-02-22 216.214.87.74

Одоо тэгээд буурчихаад байгаа юм уу???

Зочин 2016-02-22 31.4.206.43

Америкын жорлон цэвэрлэгч гутал тослогч емхий мангарууд наад улсаасаа зайлцгаа

Зочин 2016-02-22 31.4.206.43

Америкын жорлон цэвэрлэгч гутал тослогч емхий мангарууд наад улсаасаа зайлцгаа

зочин 2016-02-22 122.201.24.245

Манай дайчид ямар түвшинд байсныг афганы тал үнэлэх ёстой болохоос бид энд өөрсдөдөө цаасан малгай өмсүлээд хэрэг байна уу . АНУ бол манай хөвгүүдийг золиослохын тулд худлаа магтана.Яг хилллари чавганц,-Танай улс Азийн үлгэр жишээ ардчилсан орон гэж балайтдаг шиг.

Зочин 2016-02-22 112.72.3.201

ГАРЧИГ АА АЯТАЙХАН ӨГӨӨЧ БАЙЖЭЭ Ч ГЭХ ШИГ . ӨНДӨР БАЙДАГ ЮМ АА

afa 2016-02-22 112.72.3.201

ХҮҮЕ СЭТГҮҮЛЧ ЭЭ 10 ЖИЛ ТӨГССӨН ЮМУ ЯАЖ БИЧЭЭД БАЙГААМ БЭ НАЙРУУЛГА ЭНЭ ТЭРЭЭ ЯНЗЛААЧЭЭ.

Зочин 2016-02-22 202.131.226.86

Манайханыг гар хөлийнхөө үзүүрт хөдөлгөж байх АНУ-гийн бодлого

Зочин 2016-02-22 43.242.243.245

Монголчууд төвд шиг хаалттай биш дэлхийд нээлттэй байж гадна дотно юм үзэж нүд тайлж байж хөгжинө Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ сайхан шүлэг бий шүү

Зочин 2016-02-22 202.21.106.146

Afrik uls gej bdag yum uu?

Зочин 2016-02-22 202.21.106.146

Afrik uls gej bdag yum uu?

Зочин 2016-02-22 203.194.114.171

africa continent gj bii

Зочин 2016-02-22 202.21.106.133

БИДНИЙГ ГАНЦ ХӨӨРГӨДӨГ СЭДЭВ ДЭЭ. ХҮҮХНҮҮДИЙ НЬ ХЯТАДУУД ХӨӨРГӨӨД , ХЭДЭН ЦЭРГИЙГ МААНЬ НАТО ОНГИРООГООД Л, БҮХ АРД ТҮМНЭЭР НЬ ЖИШИГ АРДЧИЛАЛ БАЙГУУЛЖ БАЙГАА БААТАРЛАГ АРД ТҮМЭН ГЭЖ АМЕРИКА АХ НАР ХӨӨРҮҮЛЭЭЛ.

Зочин 2016-02-22 122.201.20.90

uuruu uuruuguu magtah ni adgiin eriin ajil daa

Зочин 2016-02-22 202.21.106.133

БИДНИЙГ ГАНЦ ХӨӨРГӨДӨГ СЭДЭВ ДЭЭ. ХҮҮХНҮҮДИЙ НЬ ХЯТАДУУД ХӨӨРГӨӨД , ХЭДЭН ЦЭРГИЙГ МААНЬ НАТО ОНГИРООГООД Л, БҮХ АРД ТҮМНЭЭР НЬ ЖИШИГ АРДЧИЛАЛ БАЙГУУЛЖ БАЙГАА БААТАРЛАГ АРД ТҮМЭН ГЭЖ АМЕРИКА АХ НАР ХӨӨРҮҮЛЭЭЛ.