Руслан Алханов, НТВ телевиз
Энэ жилийн эхнээс Чеченьд 128 исламын дайчдыг баривчилсан тухай Чеченийн Дотоод хэргийн сайд Руслан Алханов мэдэгдсэн байна. Түүний хэлснээр дээрэмчдийн бүлэглэлийн 28 дайчин бууж өгснөөс гадна зэвсэгт мөргөлдөөний явцад 45 дайчинг устгасан гэнэ. Мөн Дагестан ба Ингушетид зургаан дайчинг нь устгажээ.
Дайчдыг элсүүлэх ажил хийдэг дөрвөн хүний нэр хаягийг тогтоосноос гадна тэдний гурвыг нь барьжээ. Хууль бус эргэлтэд байгаа 159 галт зэвсэг, 28 гар хийцийн бөмбөг, их бууны 134 ширхэг сум минийг олж хураасан байна.
Ер нь бол жилийн эхнээс тус улсад гарч байгаа гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэнэ.