Украины засгийн газрыг огцрохыг шаардан жагсчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Украины засгийн газрыг огцрохыг шаардан жагсчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Украины засгийн газрыг огцрохыг шаардан жагсчээ

 

Украины Киев хотын төв талбайд Ням гаригт /II.21/  1000 орчим хүн засгийн газраа огцрохыг шаардан жагсчээ. Майдан буюу Украины үндэсний тусгаар тогтнолын талбайд жагсагчид зургаан майхан босгож, хогийн саванд гал түлэн өмнөх тэмцлийг дурссан байна. Түүнчлэн тайз ачсан автомашиныг талбай руу оруулаагүйгээс жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Мөн зарим хүмүүс өмнөх бослого тэмцлийн үеэр амь үрэгдсэн 50 гаруй хүний дурсгалд зориулан цэцэг тавьж хүндэтгэл үзүүлсэн байна. Үүнээс хоёр жилийн өмнө 2014 оны өвөл Киевт нийтийг хамарсан жагсаал бослого тэмцэл өрнөснөөр төрийн эргэлт гарч байсан юм.

 

Украины ерөнхийлөгч Пётр Порошенко авлигын эсрэг хангалттай тэмцэж чадаагүй засгийн газрын тэргүүн сайд Арсений Яценюкийг огцрохыг шаардсан боловч парламентын санал хураалтаар тогтож үлдсэн юм. Сүүлийн үед Украины улс төрийн зөрчил хурцдаж, зарим шинэчлэгч улстөрчид огцрох болсноор засгийн газартаа итгэх иргэдийн итгэл буурчээ. Түүнчлэн Украины эдийн засгийн аврагч Олон улсын валютын сангаас Киевийн засгийн газар авлигатай тэмцэж, шинэчлэлт хийхэд хангалтгүй ажиллаж байгааг шүүмжлэн шахалт үзүүлэх болсон юм.

 

 

Киевт ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулсны дараа Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэн бөгөөд зүүн хязгаарт салан тусгаарлах бослого эхэлсэн билээ. Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөнд 9000 гаруй хүн амь үрэгдээд байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

шонх 2016-02-22 112.72.12.20

ХЭ ХЭ шиг гарууд УКР-г сүитгэж ДАРААГИЙНХнь МОНГОЛЧ болж мэдэхнь?ГЭХДЭЭ тийм юм холуур өнгөрөх баихоо?ДИМА гэгчид яаж даруулж шувуун тархи нь хэрхэн ажиллаж баигааг харах хөөрхөн баисан шүү ХЭ ХЭ ХЭ?

Зочин 2016-02-22 59.153.112.46

Украйнчуудад одоогийн амьдрал нь таалагдахггүй байна. Европод украйны барааг хоцрогдсон гээд тоохггүй, Орост э/з-ын хориг гээд өөрсдөө хориг тогтоосон. украйны э/з- сүйрч ,мөнгөны ханш олон дахин унаад ,европын холбооноос зээлсэн мөнгийг үр ашиггүй үрж ,дайнд үр дүнггүй үрсэн, Одоо их өрөнд орж сэхэх аргаггй сүйрч украйны ард түмэн засгийн газартаа итгэх итгэл алдарч, фашисууд, том хөрөнгтөнүүд томорч, ард түмэн богин хугацаанд ядуурлын туйлд хүрч итгэл алдарч байна.

ХЭХЭХ 2016-02-22 202.5.195.125

ОРОСУУД ДОТООДЫН УРВАГЧДЫГ НЬ АШИГЛАЖ БАЙНА. ДЭЭРЭЭС НЬ ОРОСЫН МАШ ОЛОН ТООНЫ ХОРЛОН СҮЙТГЭГЧИД УКРАЙН ХҮНИЙ ДҮР ЭСГЭЖ УКРАЙНД ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААЖ БАЙНА. ЯГ ОДОО МОНГОЛД ОРОС ХАРХНУУД НЕТЭЭР ХУЦАЛДДАГ ШИГ!!!!

хэхэх 2016-02-22 202.5.195.125

Оросууд өөр аргаар үзэж байна Украйны урвагчдыг худалдаж аваад засгийн газрынх нь эсрэг жагсаал цуглаан үймээн самуун дэгдээж байна. ЯГ ЭНХБАЯР НӨГӨӨ ЭСРЭГ ЖАГСААЛ ЦОХИОН БАЙГУУЛЖ ЭЭЖҮҮДИЙГ СУУЛТ ХИЙЛГЭДЭГИЙН АДИЛ

Зочин 2016-02-22 119.40.103.50

Orosoos ih zugtaj ANU.s ruu zutgesen. *****.aas yu gardag bilee? yalgads. tegeed suirel!

Зочин 2016-02-22 88.235.186.5

Бодлогогүй сэтгэлийн хөөрлөөр шийдсэний гай.Оростойгоо муудалцалгүй Америктай харицаагаа лавшруулаад л байж байхгүй.Хааяа хохолуудтай уулзахад Прошенкогоо тэнэг мангараар нь дуудаад л үзэхгүй юм билээ.Бизнесийн хүн улсаа хаяад өөрөө баяжина гэх мэтээр.Манайхан санаа авахад оройтоогүй дээ.

Зочин 2016-02-22 202.179.26.222

hoorhii hoholuud bol amerikiin togloom bolood duuslaa daa..

ТЭНЭГ УКРАЙНЧУУД ХОХЬ НЬ Ч ЮМ ШИГ 2016-02-22 150.129.143.196

НЭГ Л ИХ ГАДНЫХАНД НАЙДАЖ, ХИЙ ХООСОН ҮНДСЭРХЭГ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЖ, УДАХГҮЙ АЖИЛ ХИЙХГҮЙ САЙН САЙХАН АМЬДРУУЛАХ ЮМ ШИГ ХӨӨРЦӨГЛӨЖ, ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ БАЙСАН НЬ САЯХАН. НЭГ ТАЛААРАА МАНАЙХНЫ ТУСГАЛ ЮМ УУ ДАА.

батт 2016-02-22 202.21.106.133

гондоонтой муурнууд энэ удаа дэнжигнэн тогтов. хэр удаан тэсэхийн болдоо.

Зочин 2016-02-22 103.9.90.195

ЗАСГИЙН ГАЗРЫН ГОЛ АЛБАН ТУШААЛУУД САЙДЫН СУУДЛЫГ ГАДААДЫНХАН ЭЗЭЛЧИХСЭН ЮМ ЧИНЬ ЯАХУУ ДЭ. ИЙМ УЛС ОРОН УКРАЙН МАНАЙХ ХОЁРЛ БАЙНА ДА.