Морин хуур чуулга эмэгтэйчүүдэд бэлэг барина

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Морин хуур чуулга эмэгтэйчүүдэд бэлэг барина

Монголын Урлагийн Зөвлөл нь дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд Улсын филармоний Морин хуурын чуулгатай хамтран “Playing Love” тоглолтыг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд 19 цагаас Corporate Hotel & Convention Center-т зохион байгуулахаар ажиллаж байна. 

Улсын филармонийн морин хуурын чуулга нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр дэлхийн болон Монголын киноны шилмэл хөгжмийн “Playing Love” тоглолтыг үзэгч түмэндээ толилуулсаар ирсэн бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа шинэчлэн найруулж тоглох гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог нь кино дүрс, медиа агуулга бүхий тайз дэлгэцийн шинэлэг орчин бүрдүүлэн, дэлхийн болон Монгол киноны сонгомол баян урын сангаас шилдэг бүтээлийг морин хуураар хуурдан олон нийтэд хүргэнэ. 

Монгол түмний олон зуун жилийн соёлын үнэт өв болох морин хуур хөгжмөөр монгол хүний сэтгэл зүрхэнд шингэсэн хөг аялгууг та бүхэнд эгшиглүүлэх болно.  Тоглолтын тасалбар 20.000-30.000 төгрөгөөр худалдаалагдах ба тасалбарыг Монголын Урлагийн Зөвлөл болон Улсын филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдан авах боломжтой юм байна. Дэлгэрэнгүй  мэдээллийг www.artscouncil.mn сайтаар орж авна уу.

www.facebook.com/events/208246772860151

А.АМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж