44 нярай мэндэлж, 333 хүн гэмтэлд ханджээ | News.MN

44 нярай мэндэлж, 333 хүн гэмтэлд ханджээ

44 нярай мэндэлж, 333 хүн гэмтэлд ханджээ

44 нярай мэндэлж, 333 хүн гэмтэлд ханджээ

Эрүүл мэндийн яамны яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1947 дуудлага ирснээс 865 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1082 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх, хүүхдийн өвчлөл, осол гэмтэлтэй холбоотой дуудлага ихэссэн байна. Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2156 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.  ЭХЭМҮТ-д 44 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 333 хүн үйлчлүүлсэн бөгөөд яаралтай 82, төлөвлөгөөт 221 мэс засал хийгджээ. Амбулаториор нийт 4952 хүн үйлчлүүлсний 1422 нь хөдөө орон нутгаас иржээ.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж