МоАН Санаачлага байгуулагдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МоАН Санаачлага байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

МоАН Санаачлага байгуулагдлаа

 

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн жил тохиосон 2015 онд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлүүдийг тодорхойлон томъёолж намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ. Олныг хамарсан, олон хүний дэмжлэг авсан энэхүү хэлэлцүүлэг, үйл ажиллагаа нь МоАН Санаачилга нэртэй бие даасан байгууллага болон бэхжсэн байна. Монголын ардчиллын хувь заяа, түүнээс шууд хамаарах улс орныхоо аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн төлөө сэтгэл зовнин, санаа нэгдсэн, нийгэм, улс төрийн амьдралд идэвхитэй оролцдог зуун хүн энэхүү МоАН санаачлага нэрийн дор нэгдэж өнгөрсөн Баасан гарагт гишүүдийнхээ анхны хурлыг хийжээ.

 

Анхдугаар хуралдаанаар тус байгууллагын дүрэм, бүтцийг баталж удирдлагуудаа сонгосон байна. Энэ үеэр Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болдыг МоАН Санаачлагын Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгож түүний санал болгосноор Д.Нямхүү, С.Мэндсайхан, Л.Нармандах нарыг Дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Харин хорин нэгэн хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар зэрэг хүмүүс сонгогдон оржээ.

 

 

УИХ-ын гишүүн, “МоАН Санаачлага”-ын Ерөнхийлөгч Л.Болд

 

Мөн МоАН-ын үүсгэн байгуулагчид ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, амь оруулах замаар суурь үнэт зүйлсдээ тулгуурласан Шинэ Монголыг хөгжүүлэх их үйлсийн төлөө хамтран зүтгэж, шаардлагатай цагт тэмцэгчид болон хувирч ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох болно хэмээнцаашдын үйл ажиллагааны чиг шугамыг тодорхойлж байв.Хурлаас гаргасан тунхаглалд “Ардчилал нь нийгмийн тогтолцоо гэдэг утгаараа шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл билээ. Ардчиллын үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч, түүнийг ил тодоор хамгаалж, үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх нь өдгөө онц чухал болж байна. МоАН санаачилгыг үүсгэн байгуулагчид бид Монголын ардчиллын доорх үнэт зүйлсийг сахин хамгаалж улам бүр баяжуулсаар байхаа тунхаглан зарлаж байна.” гээд Монголын ардчиллын үнэт зүйлсийг 10 зарчмаар тодорхойлсон байна. 

 

Энэхүү байгууллага нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг дээдэлсэн нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага байх юм. Гэсэн хэдий ч гишүүд нь үзэл бодлоороо нэгдэн тодорхой улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохгүй хэмээн дүрмэндээ тусгаснаас үзэхэд МоАН буюу Монголын Ардчиллын Нэгдэл нэрийн дор улс төрийн томоохон хүч нэгдэн бий болж болох юм гэж ажиглагчид дүгнэж байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-22 162.233.100.203

Энэ Равдандорж гэж нөхөр индэр дээр тухлаад л. Энэ хүн чинь олон тэрбум төгрөг идсэн хэргээр шалгагдаж байгаа гээ биз дээ.Гэнэт дэндүү баяжсан нөхөр дөө. Улаанбаатар цахилгаан сүлжээний захирлаар Женко тавьсан гэсэн . Захирал болсон өдрөөсөө эхлээд мөнгийг жинхэнэ хус чөгсөн талаар хамт олон нь ярьдаг юм билээ. Тэгээд Женкогийнхоо эсрэг ажлаад эхэлсэн гэж бгаа. Бас намайг утас аваагүйн төлөө Зи ажлаас огцруулсан тийм учраас одоо би Энхболдыг огцруулна гээд ярьж явдаг сурагтай

mongol 2016-02-22 202.9.41.123

hezee hurtel tuuz haichilah be boldoo . mongol zurh zorigtoi nusnuud alguu muu bandi nar min a.l.n.a.a.a

иргэн 2016-02-22 202.70.45.237

Үнэхээр сонин юм. Энэ Л. Болд яагаад ингэж сандраад байгаа юм бол. МоАН гэдэг товчилсон нэр уг нь патентлагдсан байх ёстой. АН үүнд анхаарах хэрэгтэй. Ямар ч аргаар хамаагүй дахин сонгогдохын тулд ийм юм хийж байна. Энэ нөхрийг битгий сонгоорой. Тэгээд л болоо.

Зочин 2016-02-22 202.9.40.177

Lu, Batxuu 2 baigaa boloxoor xogiin garuud tsuglajee

Зочин 2016-02-22 59.153.115.27

Малнаас доор

зочин 2016-02-22 202.21.117.122

Өс санадаг, өлөн хүмүүсийн цугларалт байна. Лу.Болд хүнийг ашиглаад хаяна, дэндүү амиа хүн дээ. Баахан алчуурууд нь хажууд нь байнөө.

оо 2016-02-22 59.153.115.199

Хүний үнэргүй луйварчид багаа сольж байна гэж ойлголоо.

ЭЭ хөөрхий 2016-02-22 202.179.10.70

Батхүү, Баярцогт нар орсон болохоор тэгээд л ойлгомжтой юм даа. Хүмүүс тэнэг биш шүү...

Зочин 2016-02-22 136.0.98.73

УРВАГЧДИЙН ЦУГЛУУЛГА ГЭЖ ЭНЭ ДЭЭ ХАНАЖ ЦАДАХГҮЙ БАС ИДСЭН УУСАН НЬ БАРИГДАХААС ЭМЭЭСЭН ЭНЭ НОХОД ЧАМТАЙ ИХ НИЙЛЖЭЭ ШАНТААЖИЛЖ СУУДАЛ ОЛООД АВБАЛ ЯЛ ЗЭМГҮЙ ҮЛДЭНЭ ГЭЖ БОДОО БИЗ

Зочин 2016-02-22 136.0.98.73

УРВАГЧДИЙН ЦУГЛУУЛГА ГЭЖ ЭНЭ ДЭЭ ХАНАЖ ЦАДАХГҮЙ БАС ИДСЭН УУСАН НЬ БАРИГДАХААС ЭМЭЭСЭН ЭНЭ НОХОД ЧАМТАЙ ИХ НИЙЛЖЭЭ ШАНТААЖИЛЖ СУУДАЛ ОЛООД АВБАЛ ЯЛ ЗЭМГҮЙ ҮЛДЭНЭ ГЭЖ БОДОО БИЗ

Зочин 2016-02-22 202.179.17.186

Зөв хүнээ сонгожээ

Зочин 2016-02-22 103.9.90.39

Лу.Болдоо чиний дэмжиж, дэвшүүлж генерал болгосон Б.Баярмагнай чинь ХҮН-д элссэн ш тээ. Чи ч хүн таньдаггүй хүн дээ.

зочин 2016-02-22 202.179.24.60

Дахиж нэр дэвших боломжгүй болохоороо ийм юм хийж байгаа юм энэ оны сонгуульд өөр зөв хүмүүсийг гаргавал АН ялалт байгуулж чадна улиг домог болсон нөхдүүдийг дэвшүүлбэл ялагдана.ҮЗХ -ны гишүүн гэхгүй АН-д ороогүй байсан ч хамаагүй улс орны төлөө юм хийж чадах цэвэр хүмүүсийг дэвшүүлбэл сайн шүү Энхболд даргаа нэрийг нь авбал хэлж болно шүү эдгээр хүмүүсээс салах хэрэгтэй эсвэл энэ хүмүүс одоо намд тус болох цаг нь ирсэн дараагийн хүнд зайгаа тавьж өг

зочин 2016-02-22 202.179.24.60

АН-ыг дахин бас хуваах шаардлага байхгүй албан тушаалд ханаж цаддаггүй хүмүүсийн хийж байгаа ажил энэ хүмүүс одоо болоош дээ олон удаа УИХ ,сайд боллоо юу хийж гийгүүлсэн юм вэ? хувиа л болгосон байх даа АН -аас гарвал таарна

zochin 2016-02-22 59.153.114.181

Zuv humuus niiljee, amjilt hisie.

Зочин 2016-02-22 103.57.92.113

Bathuu pizduk orohoor l hereggui bolj bna daa

Zochin 2016-02-22 202.131.7.220

Neeree l Bold darga neree bodoh baij dee. Gants gilaaj gyaltaah n l Bold guai haragdaj bn da zailuul. Za yutai ch harj l suuya yu hiij buteeh n uu.

zorgr 2016-02-22 112.72.11.109

bayar tsogt baihaaraa l baasnii hereenii gazar boljdee

Зочин 2016-02-22 59.153.112.64

Butehgui garuudtai niiljee. Bold neree bodoh baij dee

Зочин 2016-02-22 103.229.121.181

албан ёсны "Фракц" болж дээ