Х.Баттулга: Сонгуулиа өгөөгүй байж дараа нь хариуцлага нэхэх нь учир дутагдалтай | News.MN

Х.Баттулга: Сонгуулиа өгөөгүй байж дараа нь хариуцлага нэхэх нь учир дутагдалтай

Х.Баттулга: Сонгуулиа өгөөгүй байж дараа нь хариуцлага нэхэх нь учир дутагдалтай

Х.Баттулга: Сонгуулиа өгөөгүй байж дараа нь хариуцлага нэхэх нь учир дутагдалтай

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.10.15/ 15.00 цагт 48-р сургууль дээр саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа хэвлэлийхэнд хандаж үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгч байна

Posted by News.mn on Thursday, October 15, 2020

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:

-Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дарга нараа сонгодог хариуцлагатай чухал сонгууль болж байна. Өдрийн 15.00 цагийн байдлаар нийт сонгогчийн ирц 35 хувьтай байгаа нь тун бага үзүүлэлт. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй байгаа иргэд санал хураалтын цаг дуусахаас өмнө иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй. Сонгуульдаа оролцоогүй, сонгуулиар нийгмийнхээ харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага тооцох асуудлыг нэхэх нь учир дутагдалтай. Жишээлбэл, саяхан нийслэл дээр хүүхдийн автобусыг худалдаж авсан үнийн асуудалд маргаан гарлаа. Хэрэв НИТХ-ын төлөөлөгчид олон намын тогтолцоотой, хяналттай байсан бол ийм маргаан гарч иргэдийг талцуулахгүй байх байлаа. Тийм учраас өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын зарчим. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрчлөлтийг хийгээрэй гэж хүсье” гэсэн юм.


НЭМЭЛТ: 12.00 ЦАГ 

Г.ЗАНДАНШАТАР: ЗАЛУУЧУУД ДЭЭЛЭЭ ӨМСӨӨД СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

УИХ-ын дарга Г.Занданшатар  Хан-Уул дүүргийн "Ривэр Garden" хотхоны 308-р байранд, Голомт банкны хажууд дөнгөж сая саналаа өгөөд гарч ирлээ. Тэрбээр энэ үеэр “Би өчигдөр хөдөөнөөс ирлээ. 10 гаруй аймгаар явж иргэдтэй уулзсан. Орон нутгийн сонгууль бол Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх нөгөө талаас нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх чухал, ач холбогдолтой сонгууль. Нийт иргэд сонгогчдоо сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-ын сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуулийн ирц харьцангүй доогуур байдаг. Өмнөх сонгуулиудаар зарим хэсгийн хороонд ирц хүрээгүй  тохиолдлууд ч гарч байсан. Ялангуяа залуучууд дээлээ өмсөөд сонгуулиа өгдөг шинэ хандлагаа дагаж орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя” гэлээ.

Санал хураалт  оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалтын дараа хууль заасны дагуу бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг саналын хуудасны 50 хүртэлх хувьд явуулахаар чиглэл хүргүүлсэн билээ.

 


НЭМЭЛТ: 11.00 ЦАГ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ САНАЛАА ӨГЛӨӨ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнөөдөр /2020.10.15/ 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, саналаа өглөө.  Тэрбээр энэ үеэр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөлгүйгээр шууд явсан юм.

Уг хэсгийн хороонд үдээс хойш Ерөнхийлөгч мөн саналаа өгнө. Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай нутаг дэвсгэр бөгөөд нийт 248705 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. Тус дүүрэгт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 30 нэр дэвшигч 10 суудлын төлөө өрсөлдөж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-15 77.119.130.60

Zuvshde

Avatar

Зочин 2020-10-15 202.131.225.197

bi uguugui, uguh ch ugui.

Avatar

Зочин 2020-10-15 122.201.21.235

Сонгуульд саналаа өгмөөр бна. Данч худалч хулгайч хуурамч дипломтой нөхөд нэр дэвшсэн болохоор санал өгөх хүн даанч олдохгүй бнаа.

Avatar

Зочин 2020-10-15 202.55.188.37

Tertei tergui luivardaad garah songuulaar yahav

Avatar

zochin 2020-10-15 180.233.124.58

bituu mungu taraaj bna tanai nam nuguu man 2 yalgaagui mungiin huraa esvel neriig butsaa

Avatar

Иргэн 2020-10-15 64.119.24.204

өглөө гээд шудрага явагдаж чадах уу.

Avatar

Жанхуу огцор. 2020-10-15 192.82.72.231

Төвд жанхуу эхлээд Монгол улсаас хулгайлсан 1.2 тэрбум $-оо улсад буцаагаад өгчих. Дараа нь МАНАН-гийн Монгол улсаас хулгайлсан 20 тэрбум $-ыг улсын орлого болго. Тэрний дараа наад үлгэрээ яриарай!!!

Avatar

Зочин 2020-10-15 122.201.21.120

Oлон толгойт хичнээн хүчтэй ч, дандаа ялагддаг гэдэг. Хэзээ бид төрийн, эрхийн төлөө шуналаа , тэмцлээ, х****л зүхлээ, үзэн ядалтаа багасгаж, хүн шиг төлөвшиж, улс орныхоо төлөө бусад зарим орон шиг хүчээ нэгтгэх юм бол доо..

Avatar

Зочин 2020-10-15 139.5.219.203

Сонгуулийн хууль социализмын үеийг санагдуулаад байна. Иргэдийн төлөөлөл байхгүй , намын төлөөлөлтэй сонгууль , орон нутгийн удирдлага гэж яривч цагаач царцаатай сонгууль ийм л нэг дулимхан.

Avatar

Зочин 2020-10-15 78.187.120.177

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар санал өгөх нь тийм чухал мэдээ юу?, иргэнийхээ үүргийг л биелүүлж байгаа биздээ, чухалчлаад байх зүйлгүй баймаар юм

Avatar

Зочин 2020-10-15 66.181.179.240

urd shono saida hurelsuhe tanii uneehr muhai gutay yarisan uzele radio stanz changa yarigchaar. ene hunig zogsooy bolodguimuu. heden arhichin baigam l daa.gobi altai irsen ehden sogtuu humuus said tanig unher muuhai yarisan.

Avatar

Зочин 2020-10-15 64.119.20.145

хэн хэнийхээ тухай юу яарьсан сонин биш байна чи харин ямар муухай долигнуур хүн бэ чиний өмнөөс нүүр улайчлаа

Avatar

Зочин 2020-10-15 202.9.47.8

Сүрданзан харин нийт Монгол тулгатаныг аймшигтай доромжилдог ш дээ. Боловсролгүй, худалаа хүн загнахаас өөр шидгүй гэж байгаа юм ш дээ. Хүрэлсүх Монголын топ 100 хүний нэг гэхээр энэ олон эрдэмтэд, эрдэм чадлтай хүмүүс тэрнээс дорд гэхээр энэээс илүү доромжлол яаж байх вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж