Трампын бага хүү коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Трампын бага хүү коронавирусийн халдвар авчээ

Трампын бага хүү коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бага хүү Баррон Трамп коронавирусийн халдвар авчээ. Энэ тухай тэргүүн хатагтай Меланиа Трамп анх мэдэгдсэн байна.  Тэрбээр хүү нь халдвар аваад одоо бараг эдгэрч байгаа талаар Цагаан ордны вэб сайтад нийтлүүлсэн “My Personal Experience with Covid-19” гарчигтай өгүүлэлдээ бичжээ. Тэргүүн хатагтай энэхүү өгүүлэлдээ Ерөнхийлөгчийн гэр бүл коронавирусийн халдвар авсны дараа юу үзэж туулсан талаар хувийн туршлагаа бичиж байгаа юм.

Өгүүлэлд дурдсанаар тэрбээр хамгийн түрүүнд хүүгээ халдвар авсан байх вий гэдгээс айж байсан тухайгаа, мөн Барроны эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч хоёр дахь дээрээ эерэг гарсан, хүүгийнх нь биед ямар ч шинж тэмдэг илрэлгүй байсаар түргэн эдгэрсэн зэргийг дурджээ.

Дональд Трамп болон Меланиа Трамп нар хоёр долоо хоногийн өмнө халдвар авсан нь тогтоогдсон. Дональд Трамп халдвартай нь тогтоогдсоноосоо хойш ердөө 10 хоногийн дараа өөрийгөө бүрэн эдгэрснийг зарлаж, сонгуулийн ажилдаа яаравчлан орсон юм. Трампын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийн үл тоомсорлож байсан халдварт өвчнийг туссан нь түүнд хүнд цохилт болсон билээ.

Ийнхүү гурвуулаа зэрэг өвдсөн нь мэдээж таагүй мэдээ ч гэлээ тун завгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийн хувьд гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөх, бие биенээ халамжлах боломж болсон талаар тэргүүн хатагтай өгүүлэлдээ бичжээ. “My Personal Experience with Covid-19” нийтлэлд дурдсанаар тэргүүн хатагтай өөрөө нэлээд хүнд өвдөж, бүх бие нь янгинаж, ханиалгах, сульдах шинж тэмдгүүд илэрч байсан бөгөөд аль болох эм тариа хэрэглэлгүй, амин дэмтэй эрүүл хоол хүнс түлхүү хэрэглэж байсан гэнэ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж