Санал тоолох хар машин гацжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.15-нд нийтлэгдсэн

Санал тоолох хар машин гацжээ

Санал тоолох хар машин гацжээ

Налайх дүүргийн тавдугаар хороо буюу Гродокын санал авах байрны санал хураалтын хар машин өнөө өглөө 08:00 цагийн орчимд гацаж, иргэдийн урт дараалал үүссэн байна. Харин одоо санал хураалтын хар машин хэвийн ажиллаж байгаа тул санал хураалт үргэлжилж буйг Мэдээллийн технологийн төвийнхөн хэлэв.

Тус газрын мэдээлснээр санал хураалтын хар машинд техникийн саатал үүссэн нь ажилтан кодоо буруу хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Ямартай ч одоогоор санал хураах байруудад санал хураалтын хар машинд ямар нэгэн саатал үүсээгүй, хэвийн ажиллаж байгааг тус газрынхан онцолсон. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалттай холбоотой асуудлаар 12:00 цагт албан ёсны мэдээлэл хийнэ гэх тайлбар өгөв.

Сонгуулийн ерөнхий хорооноос өмнө нь мэдээлэхдээ улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж гэрчилгээ олгосон хэмээж байв. Өөр хэлбэл, сонгуульд ашиглахад бэлэн болсон гэж үзээд хэсгийн хороод руу тараасан гэсэн үг. Гэвч санал хураалтын үеэр хар машин гацах, техникийн саатал гардаг асуудал байдгийг холбогдох албаны хүмүүс нуугаагүй юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж