Танилц: НИТХ-ын сонгуульд сонгогдсон 45 төлөөлөгч

Хуучирсан мэдээ: 2020.10.15-нд нийтлэгдсэн

LiveТанилц: НИТХ-ын сонгуульд сонгогдсон 45 төлөөлөгч

21 : 26
2020-10-15

НИТХ-д АН-8, ХҮН-3, үлдсэн тойрогт МАН ялалт байгуулжээ

Сонгуулийн ерөнхий хороо дүн мэдээлэл 100 хувь гарсан тохиолдолд өөрийн цахим хуудсаараа дамжуулан гаргаж байгаа билээ. Эхний байдлаар зарим дүүргийн мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд НИТХ-д хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг танилцуулж байна. 

Одоогийн байдлаар дүүргүүдийн нэгдсэн дүн гарсан бөгөөд НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам нийслэлд 8 хүн, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-3 хүн, бусад нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулжээ.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Нийслэлийн ИТХ-ын 1-р тойрог 

Д.Ихбаяр /МАН/

Ө.Сумъяабаатар /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 2-р тойрог

Ж.Батбаясгалан /МАН/

Г.Гангамөрөн /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 3-р тойрог

Д.Энхтуяа /АН/

Ч.Мэндбаяр /МАН/

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

Нийслэлийн ИТХ-ын 22-р тойрог

С.Эрдэнэбаяр /МАН/

БАГАНУУР ДҮҮРЭГ

Нийслэлийн ИТХ-ын 21-р тойрог

С.Даваасүрэн /МАН/

Т.Отгонболд /МАН/

НАЛАЙХ ДҮҮРЭГ

Нийслэлийн ИТХ-ын 23-р тойрог

Ч.Раднаабазар /МАН/

Б.Нэргүй /МАН/

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Нийслэлийн ИТХ-ын 9-р тойрог

Ц.Төрхүү /МАН/

Р.Дагва /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 10-р тойрог

Б.Сэргэлэнбаатар /МАН/

Ц.Баттөр /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 11-р тойрог

Ж.Сандагсүрэн /МАН/

Н.Баярчимэг /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 12-р тойрог

Г.Төгөлдөр /МАН/

М.Говьсайхан /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 13-р тойрог

Н.Алтаншагай /МАН/

Б.Мөнхцэцэг /МАН/

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

Нийслэлийн ИТХ-ын 18-р тойрог

Ж.Алдаржавхлан /МАН/

Б.Мягмар /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 19-р тойрог

Л.Отгонбаатар /АН/

Б.Өнөбат /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 20-р тойрог

Б.Одсүрэн /МАН/

П.Ганзориг /ХҮН/

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Нийслэлийн ИТХ-ын  16-р тойрог

Н.Батсүмбэрэл /МАН/

Б.Мөнхбат /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 17-р тойрог

З.Төмөртөөмөө /МАН/

Л.Ариунтуяа /МАН/

СҮХБААТАР ДҮҮРЭГ

Нийслэлийн ИТХ-ын 14-р тойрог

М.Халиунбат /МАН/

Д.Бадарсан /АН/

Нийслэлийн ИТХ-ын 15-р тойрог

Х.Болормаа /АН/

Б.Эрдэнэсүх /АН/

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Нийслэлийн ИТХ-ын 4-р тойрог

М.Тулгат /АН/

Т.Батцогт /АН/

Нийслэлийн ИТХ-ын 5-р тойрог

П.Наранбаяр /ХҮН/

Д.Гантулга /ХҮН/

Нийслэлийн ИТХ-ын 6-р тойрог

Ү.Оюунзул /МАН/

Д.Энхбаяр /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 7-р тойрог

П.Пүрэвдаваа /АН/

Н.Баярмөнх /МАН/

Нийслэлийн ИТХ-ын 8-р тойрог

Б.Сүхбаатар /МАН/

Б.Пүрэвдагва /МАН/

Аймгуудын нэгдсэн дүн гараагүй байна. 

20 : 05
2020-10-15

Орон нутгийн сонгуулийн санал хураалт дууслаа

Орон нутгийн санал хураалт орон даяар 20.00 цагт өндөрлөлөө. Энэ удаагийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөв.

19 : 05
2020-10-15

СЕХ: Улсын хэмжээнд ирц 47,6 хувьтай байна

СЕХ-оос Орон нутгийн сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийж байна

СЕХ-оос Орон нутгийн сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, October 15, 2020

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн 19.00 цагийн ирцийн талаарх мэдээллийг өгч байна.   Аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 53 хувь, нийслэлийн хэмжээнд 41.1 хувь, улсын хэмжээнд 47.6 хувийн ирцтэй байна.

Сонгуулийн санал хураалт улс орон даяар 20:00 цагт дуусна.

Аймгийн ирцийн мэдээлэл:

  1. Архангай 7 хувь
  2. Баян-Өлгий 37.7 хувь
  3. Баянхонгор 61.2 хувь
  4. Булган 58.5 хувь
  5. Говь-Алтай 62 хувь
  6. Говьсүмбэр 52.6 хувь
  7. Дорнод 51.6 хувь
  8. Дорноговь 49.4 хувь
  9. Дундговь 57.2 хувь
  10. Завхан 58.6 хувь
  11. Өвөрхангай 52.7 хувь
  12. Өмнөговь 55.6 хувь
  13. Сүхбаатар 70.1 хувь
  14. Сэлэнгэ 49 хувь
  15. Төв 55.3 хувь
  16. Увс 63.6 хувь
  17. Ховд 62.7 хувь
  18. Хөвсгөл 48.6 хувь
  19. Хэнтий 56.5 хувь
  20. Дархан-Уул 35.2 хувь
  21. Орхон 44.2 хувь 

Нийслэлийн дүүргүүдийн ирцийн мэдээлэл

  1. Багахангай дүүрэг 69.3 хувь
  2. Багануур 44.5 хувь
  3. Баянгол 43 хувь
  4. Баянзүрх 40.8 хувь
  5. Налайх 45.2 хувь
  6. Сонгинохайрхан 38.6 хувь
  7. Сүхбаатар 45 хувь
  8. Хан-Уул 42.5 хувь
  9. Чингэлтэй 36.6 хувь

ЦЕГ-т ирсэн 369 гомдол, мэдээллийг шалгаж байна

Үргэлжлүүлэн ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат орон нутгийн сонгуулийн үеэр гарч буй зөрчлүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Сонгуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, гаднын нөлөөгүй явуулах чиглэлд ажиллаж байна. Нийт 369 гомдол, мэдээллийг шалгаж байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 23 гомдол мэдээллийг хүлээн авч харьяаллын дагуу ТЕГ-т шилжүүлсэн. Мөн гэмт хэргийн шинжтэй найман гомдлыг шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу 338 гомдлыг хүлээн авснаас долоод нь зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж байна.Гурван гомдол мэдээллийг МХЕГ, ШӨХТГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн. Одоогоор зөрчлийн шинжтэй 169 гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна" гэв.

15 : 05
2020-10-15

СЕХ: Улсын хэмжээнд ирц 31,5 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос 15.00 цагийн ирцийн мэдээллийг өглөө. Аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 35,2 хувь, нийслэлийн хэмжээнд 27 хувь, улсын хэмжээнд 31,5 хувийн ирцтэй байна.

Аймгуудын ирцийн мэдээлэл:

  1. Архангай 40.2 хувь
  2. Баян-Өлгий 24 хувь
  3. Баянхонгор 42 хувь
  4. Булган 37.2 хувь
  5. Говь-Алтай 43.9 хувь
  6. Говьсүмбэр 31.9 хувь
  7. Дорнод 35.2 хувь
  8. Дорноговь 34.6 хувь
  9. Дундговь 35.5 хувь
  10. Завхан 42.2 хувь
  11. Өвөрхангай 36.2 хувь
  12. Өмнөговь 37.8 хувь
  13. Сүхбаатар 47.7 хувь
  14. Сэлэнгэ 29.1 хувь
  15. Төв 35.8 хувь
  16. Увс 43.1 хувь
  17. Ховд 40.1 хувь
  18. Хөвсгөл 28.5 хувь
  19. Хэнтий 39.3 хувь
  20. Дархан-Уул 22 хувь
  21. Орхон 29 хувь 

Нийслэлийн дүүргүүдийн ирцийн мэдээлэл:

  1. Багахангай дүүрэг 44.2 хувь
  2. Багануур 29.7 хувь
  3. Баянгол 28.5 хувь
  4. Баянзүрх 28 хувь
  5. Налайх 28.6 хувь
  6. Сонгинохайрхан 25 хувь
  7. Сүхбаатар 29.4 хувь
  8. Хан-Уул 27 хувь
  9. Чингэлтэй 23.2 хувь

2016 оны орон нутгийн сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар аймгуудын ирц 49.1 хувь, нийслэлд 30.9 хувь улсын хэмжээнд 40.1 хувийн ирцтэй байжээ. Улсын хэмжээнд 2148 хэсгийн хороонд санал авах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Одоогоор санал гомдол ирээгүй.

Завхан аймгийн хоцорч ирсэн мэдээллүүд бүгд нэгтгэгдсэн, сүлжээ хэвийн болсон гэж СЕХ-ноос мэдээллээ.

СЕХ-оос Орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, October 14, 2020

12 : 38
2020-10-15

СЕХ: Улсын хэмжээнд 15,2 хувийн ирцтэй байна

СЕХ-оос Орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, October 14, 2020

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн 10-11 цагийн ирцийн талаарх мэдээллийг өглөө. Аймгийн хэмжээнд 16,4 хувь, нийслэлийн хэмжээнд 13,7 хувь, улсын хэмжээнд 15,2 хувийн ирцтэй байна.

УИХ-ын 2020 оны орон нутгйин сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна. Санал хураалт орой 20:00 цагт дуусна. Санал хураалтын 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулж байна.

Аймгуудын ирцийн мэдээлэл:

  1. Архангай 16.5 хувь
  2. Баян-Өлгий 13.1 хувь
  3. Баянхонгор 15.3 хувь
  4. Булган 17.7 хувь
  5. Говь-Алтай 21.9
  6. Говьсүмбэр 15.6
  7. Дорнод 18.6
  8. Дорноговь 18.1 хувь
  9. Дундговь 18.1 хувь
  10. Завхан 3.3 хувь (зарим хэсгээс ирцийн мэдээллийг аваагүй)
  11. Өвөрхангай 19.1 хувь
  12. Өмнөговь 20.9 хувь
  13. Сүхбаатар 25 хувь
  14. Сэлэнгэ 12.7 хувь
  15. Төв 17.8 хувь
  16. Увс 22.7 хувь
  17. Ховд 18.9 хувь
  18. Хөвсгөл 11.5 хувь
  19. Хэнтий 20.3 хувь
  20. Дархан-Уул 10.7 хувь
  21. Орхон 16 хувь

Нийслэлийн дүүргүүдийн ирцийн мэдээлэл:

  1. Багахангай дүүрэг 24.5 хувь
  2. Багануур 16.9 хувь
  3. Баянгол 14.8 хувь
  4. Баянзүрх 13.2 хувь
  5. Налайх 16.4 хувь
  6. Сонгинохайрхан 14 хувь
  7. Сүхбаатар 14.9 хувь
  8. Хан-Уул 13 хувь
  9. Чингэлтэй 10.3 хувь
2016 оны орон нутгийн сонгуулийн ирц 12 цагийн байдлаар аймгуудын ирц 9.9 хувь, нийслэлд 12.9 хувь улсын хэмжээнд 16.8 хувийн ирцтэй байсан аж. Зөөврийн саналын хайрцгаар аймгуудын хэмжээнд 16 мянга 511 сонгогч, нийслэлд 3747 нийт 20 мянга 258 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгчээ.
Өглөө санал тоолох машин ажиллаагүйгээс зарим газар санал хураалт саатсан тухай тодруулахад "Өглөө 07.00 цагаас хойш 25 дуудлага мэдээ ирсэн. 11:30 цагийн байдлаар санал тоолох төхөөрөмж бүгд хэвийн ажиллаж байна" гэв.
Завхан аймгаас бусад аймагт хүндрэлтэй байдал үүсээгүй байна. Завхан аймгаас ирцийн мэдээллийг 15.00 цаг гэхэд бүрэн ирүүлнэ. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн сүлжээний асуудал гарсан гэдгийг СЕХ-ноос нэмж мэдээллээ. Мандатын тооноос илүү бөглөсөн тохиолдолд саналын хуудас хүчингүй болохыг анхаарууллаа.
10 : 00
2020-10-14

Сонгуулийн ерөнхий хороо 12:00 цагт мэдээлэл хийнэ

Өнөөдөр өглөө улс орон даяар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2020  оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа 07.00 цагт эхэлсэн. Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгууль бол та бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлыг шийддэг, анхан шатны засаг захиргааны нэгжээ сонгох үйл явц учраас иргэн та сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирц, явцын талаарх мэдээллийг өдрийн  12:00, 15:00, 19:00 цагуудаас хэсгийн хороо нэг бүрээс авч, тэрхүү тоон мэдээллийг нэгтгэн олон нийтэд мэдээллэх юм байна.

Орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Тиймдээ ч санал хураах цагийг богиносгож, 20.00 цаг болгосон. Аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулахгүй. Учир нь, 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах техникийн боломжгүй гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж