Орон нутгийн сонгуулийн энэ өдөр бүх нийтээрээ амарч иргэд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульдаа саналаа өгөх ёстой байдаг. Сонгуулийн хуульд “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хэрэв зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8-гаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.
Тиймээс санал авах өдөр аливаа байгууллага үйл ажиллагаа явуулахгүй байх, зайлшгүй шалтгаанаар ажиллаж байгаа бол сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангаж, чөлөө олгохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос анхааруулав.
Холбоотой мэдээ