БНАСАУ хил дээрээ зенитийн пуужин байрлуулав

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

БНАСАУ хил дээрээ зенитийн пуужин байрлуулав

Хоёр Солонгосын тусгаарласан шугамаас холгүй газарт Хойд Солонгос зенитийн пуужингийн цогцолбор байрлуулж эхэлсэн байна.  Нууц эх сурвалжийн мэдээгээр Өмнөд Солонгосын “Чханон” хөлөг живсэн үеэс зенитийн пуужинг тэнд байрлуулж эхэлжээ. Тэнд хуучин Зөвлөлтийн С-200 цогцолборыг  (НАТО – гийн ангиллаар SA-5 Gammon) байрлуулж байгаа ба 1980-аад оны сүүлчээр Пхеньян 350 пуужин ба 20 харвах төхөөрөмжийн худалдан авсан ажээ.

Үүнээс гадна хилийн орчимд Хойд Солонгос дунд ба ойрын зайн С-75 (НАТО – гийн ангиллаар A-2 Guideline), С-125 (SA-3 Goa), зенитийн пуужингийн эсрэг цогцолбор "Стрела-2" (SA-7 Grail) ба "Игла" (SA-16) байрлуулсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж