312,476 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

312,476 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 33,995,807 төгрөгийн үнийн дүн бүхий 312,476 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Адуун чулуун " ХК (ADL +8.70%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн " ХК (ERDN +4.47%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -14.70%) болон "Багануур" ХК (BAN -10.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр багцын арилжаанд "Мандал Даатгал" ХК-ийн нийт 6,189,000 ширхэг хувьцаа 272,316,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 3,067,836,500 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 1,351 захиалга хүлээн авч, захиалгын явц 64.59 хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү.

ТOP 20 индекс 0.42 хувиар өсөж, 17465.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,591,913,365,887.84 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж