Филармони, морин хуурын чуулгын хөгжим хэрэгслийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэв | News.MN

Филармони, морин хуурын чуулгын хөгжим хэрэгслийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэв

Филармони, морин хуурын чуулгын хөгжим хэрэгслийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн дарга С.Баттулгыг хүлээн авч уулзан Засгийн газрын тогтоолын хуулбарыг гардуулж өгөв.

Уг тогтоолд Улсын Филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасныг тусгажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр Улсын Филармони, Морин хуурын чуулгын ажил байдалтай танилцах үеэрээ тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээ хэлсэн. Улмаар мөн сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар дээрхи асуудлыг шийдвэрлэн баталгаажуулсан билээ.

Улсын Филармонийн дарга нийт уран бүтээлччдийнхээ өмнөөс Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газраас Филармони, Морин хуурын чуулгад оруулж буй хөрөнгө оруулалт нь уран бүтээлчдийн итгэлийг сэргээж, ажиллах урам зориг өгч буйг онцлов. Хөгжим хэрэгслийн худалдан авалтыг богино хугацаанд чанартай зохион байгуулж, цаашид хичээн ажиллах болно гээд Улсын Филармонийн таних тэмдэг бүхий дурсгалыг хадгалуулахаар Ерөнхий сайдад өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүрэлсүх Сайдыг дэмжигч. 2020-10-14 66.181.161.123

Соёлын яам байгуулсан явдалд талархдаг шүү Ерөнхий Сайдаа.

Avatar

ЗАЙРАН ТЭНГЭР 2020-10-14 115.84.88.211

ӨРӨНДӨӨ БАРИГДААД ХАНШАА АЛДСАН УЛСАД ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ 40-50ЖИЛ СУЛ ЦАЛИН НАСААРАА ИДЭЭД ТЭТЭТГЭВЭРТЭЭ ГАРЧ ИДЭЭД 60-70ЖИЛ ТЭЖЭЭДЭГ СОЦ НИЙГМЭЭСЭЭ ГАРААЧ ЧУУЛГУУД ДРАМ ДУУРЬ ЯМАР Ч ОРЛОГГҮЙ 6НАСТАЙ БАТ-ЭНЭРЭЛЭЭС ДООР ОРЛОГО ОЛЖ ЧАДАХГҮЙ 21АЙМАГ УЛСД 30МЯНГАН ДУУЧИН ЖҮЖИГЧИН ХӨГЖИМЧИН БҮЖИГЧИН Д ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫГ ӨГӨХӨӨ БОЛИОЧЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж