АН: Сонгуультай холбоотой хууль бус үйлдлийг өндөр үнээр худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

АН: Сонгуультай холбоотой хууль бус үйлдлийг өндөр үнээр худалдаж авна

АН: Сонгуультай холбоотой хууль бус үйлдлийг өндөр үнээр худалдаж авна

Нийслэлийн АН-аас орон нутгийн сонгуультай холбоотойгоор сонордуулга гаргасан талаар өнөөдөр (2020.10.14) мэдээлэл хийлээ.

Энэ талаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд "Сүүлийн үед сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдлүүд маш их гарлаа. Харамсалтай нь, Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хороо сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах хамаарал бүхий байгууллагууд эс үйлдэл хийн, эрх баригчдад үйлчилж байгаа нь илэрхий байна.

Төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийн саналын хайрцагт гаднаас нөлөөлөх талаар Монгол ардын намын нэр дэвшигчид, бүлэг хүмүүстэй наймаалцаж, тохиролцсон явдлыг шүүхээс урьтаж мэргэжлийн байгууллагаар дамжуулан залилангийн хэрэг хэмээн дүгнэлт гаргах, санаатайгаар нэг хаяганд олон сонгогч бүртгэх гэх мэт маш олон зөрчлийг огтхон ч шийдвэрлэхгүй байсаар саналт хураалт явуулах гэж байна" гэв.

Ийм учраас АН-аас ардчиллын үнэт зүйл болсон сонгох, сонгогдох эрхийг хамгаалах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг хууль ёсоор байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах сонордуулгыг гаргажээ.

СОНОРДУУЛГА

Сонгогч та сонгуулийн санал өгөхдөө дараах зүйлийг анхаарна уу.

  1. Сонгогч таны саналыг хууль бусаар худалдаж авахыг оролдох
  2. Хаягийн зөрчилтэй иргэнээр санал өгүүлэхийг завдах (нэг хаяган дээр үндэслэлгүй олон хүн бүртгэлтэй байх)
  3. Нас барсан болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэний өмнөөс санал өгөх
  4. Нэг хүн олон дахин санал өгөх. Иргэний үнэмлэхгүй иргэнээр хурууны хээгээр санал өгүүлэх
  1. Сонгуультай холбоотой хууль бус үйл ажиллагаа болон нотолгоонд тулгуурласан баримт өгсөн иргэний мэдээллийг Сонгуулийн хуулинд заасан дүнгээс хоёр дахин үнээр өсгөж урамшуулж авна. УТАС: 98061206,11-321204
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж