АНУ, Их Британи сарыг хамтран эзэмших гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

АНУ, Их Британи сарыг хамтран эзэмших гэрээ байгуулав

АНУ, Их Британи сарыг хамтран эзэмших гэрээ байгуулав

АНУ-ын Сансрын агентлаг “NASA” болон Их Британийн сансар судлалын байгууллага сарыг эзэмших гол зарчмуудыг тодорхойлсон “Артемисийн хэлэлцээр”-ийг хамтран байгуулжээ. АНУ нь 2024 онд саран дээр анхны эмэгтэй сансрын нисэгчийг буулгах, дахин эрэгтэй нисэгч буулгахаар “Artemis” төсөл эхлүүлээд байгаа юм.

Их Британийн сансрын агентлагийн тэргүүн Грэм Тернок, “Гэрээнд гарын үсэг зурсан нь бид сансар огторгуйд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх бодолтой байгааг илтгэж байна. АНУ-тай сансрын салбарт харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Их Британи улсын хувьд Сарны тойрог замд “Gateway” станц байгуулахад оролцох бөгөөд тус улсын Засгийн газар 16 сая фунт стерлингийг уг төсөлд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж