
Ливан-Израилийн хилд мөргөлдөөн гарч, дөрвөн ливан алагдсаны дараа Хасаны мэдэгдэл гарчээ. Тэр буудалцааны улмаас Ливаны гурван цэрэг, нэг сэтгүүлч мөн Израилийн өндөр тушаалын офицер алагдсан юм.
Ливаны цэргийнхэн израильчуудыг хил нэвтэрсэн гэж гал нээсэн ба харин Израиль инженерийн цэргийн ажиллагааг НҮБ-ын энхийг сахиулагч нартай тохиролцсоны улмаас хийж байсан гээд Ливаны талаар НҮБ-д гомдол гаргаад байна.