Монгол, Казахстаны ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Монгол, Казахстаны ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Казахстаны ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдав. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь газрын захирал нарын түвшинд зохиогддог бөгөөд энэ удаагийн уулзалтыг Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн бүс нутгийн газрын захирал Н.А.Арыстанов нар ахалж оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Казахстаны улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Талууд дээд түвшний айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын явцыг дүгнэж, цар тахлын улмаас хэрэгжилт нь удаашралтай байгаа асуудлуудыг урагшлуулахад анхаарч ажиллахаар тохиролцов. Мөн ирэх онд дээд, өдөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд ойрын үед байгуулах баримт бичгүүд, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөв.

Талууд Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит 8 дугаар хуралдааныг энэ ондоо багтаан цахим хэлбэрээр зохион байгуулахаар санал нэгдэж, бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулахаар болов. Уулзалтад Монгол Улсаас Казахстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, Казахстан Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ж.Адылбаев болон хоёр улсын ГХЯ-ны холбогдох ажилтнууд оролцов.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж