Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох үеэр дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох үеэр дэлбэрчээ

Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох үеэр дэлбэрчээ

Дэлхийн хоёрдугаар дайны үед ашиглаж байсан хамгийн том тэсрэх бөмбөгийг Польшийн Свиноустье хотын нутаг дэвсгэр, Пиастын хоолой орчмоос илрүүлжээ.

“Tallboy” нэртэй уг тэсрэх бөмбөгийг дэлхийн II дайны үед Их Британийн агаарын цэргийн хүчин ашиглаж байсан бөгөөд бөмбөгийг аюулгүй болгох үеэр (2020.10.13) дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн үеэр хүний амь нас эрсдээгүй, байшин барилга сүйдээгүй байна.

Бөмбөгийг аюулгүй болгох ажиллагаа эхлэхийн өмнө Польшийн эргийн хамгаалалтын флотын алба хаагчид тус бүсэд амьдардаг 750 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. “Tallboy” тэсрэх бөмбөгийн нийт жин 5,400 кг бөгөөд үүний 2,400 нь тэсрэмтгий бодис аж.

Свиноустье хотын агаарт бага хэмжээний шингэрүүлсэн байгалийн хий цацагдсан ч хүний эрүүл мэндэд аюул учруулахуйц биш гэдгийг хотын захирагч онцолжээ. Пиастын хоолой нь Балтын тэнгис болон Одерын арлыг холбон байрладаг бөгөөд 1945 онд Их Британийн арми Пиастын хоолойд булсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж