Морьт цагдаад олсоор хөтлүүлсэн хар арьст эр нэг сая доллар нэхэмжилжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Морьт цагдаад олсоор хөтлүүлсэн хар арьст эр нэг сая доллар нэхэмжилжээ

Морьт цагдаад олсоор хөтлүүлсэн хар арьст эр нэг сая доллар нэхэмжилжээ

АНУ-ын Техас мужийн Галвестон хотын цагдаа нар өнгөрсөн онд бусдын өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх дуудлагын дагуу Доналд Нилли гэх хар арьст эрийг баривчлан саатуулсан юм. Морьт цагдаа нар Ниллиг цагдаагийн газар руу авч явахдаа хотын төвөөр гавнаас нь олсоор оосорлон хөтөлж явсан нь АНУ-ын нийгмийн уур бухимдлыг төрүүлсэн.

Иргэд морьт цагдаа нарыг арьс өнгөөр ялгаварлан, боолын нийгмийг санагдуулам үйлдэл гаргалаа хэмээн буруутгаж байсан билээ. Уг явдлын дараа тус хотын цагдаагийн газрын дарга уучлалт гуйж, дахин баривчилгааны ийм арга хэрэгслийг ашиглахгүй хэмээн мэдэгдэж байв. Мөн тухайн үед үүрэг гүйцэтгэсэн цагдаа нарыг ч ажлаас нь чөлөөлсөн юм.

Дональд Нилли Галвестон хотын захиргаа болон цагдаагийн газраас нэг сая ам.доллар нэхэмжилжээ. Ниллигийн өмгөөлөгчийн хэлснээр, түүн мөнгө чухал биш, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг зогсоох, түүний амссан бие махбодын болон сэтгэл санааны гомдлыг нөхөн төлүүлэхийн тулд ийнхүү шүүхэд хандаж буй хэмээсэн байна. Ниллигийн хувьд энэ оны гуравдугаар сард бусдын өмчид халдсан хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.

Техас мужийн хуулинд баривчилгааны үед цагдаа нар дээрх шиг сэжигтнийг олсоор оосорлон, цагдаагийн байр руу авч явахыг зөвшөөрдөг ч Ниллигийн хэргийн тухайд тохиромжгүй, цагаа олоогүй үйлдэл болсон гэж иргэд шүүмжилж байна. Учир нь сүүлийн үед АНУ даяар арьс өнгөөр ялгаварлахын эсрэг хөдөлгөөн хүчээ авч, нийгэм даяараа бухимдалтай байгаа юм.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж