Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ | News.MN

Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ

Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ

Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ

Ирэх сарын 1-нээс нийслэл, орон нутгийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянга айл, орон нутгийн 72 мянган өрх тус тус хамрагдах аж.

Энэ жил нийт 189 мянган өрхийг хамруулж, 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Цахилгааны хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ. Гэхдээ хөнгөлөлтөд цахилгаан, эрчим хүчний өр төлбөргүй, цахилгааны аюулгүй байдлыг хангасан, өдөр шөнийн буюу хоёр фазын тоолууртай айл өрхүүд хамрагдах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Архангайхүү 2020-10-14 139.5.218.67

Болих хэрэгтэй байна аа ! Эрчим хүчний салбар алдагдалтай гээд л яриад байдаг. Тэгсэн мөртлөө үнэгүй цахилгаан хэрэглүүлнэ ч гэх шиг. Юу гэж ойлгох юм бэ ? Бас л өр тавьж ажиллулах уу ? Ер нь энэ улс яаж өрнөөс гарч, дефолт дампуурлаас аврагдах юм бэ ? Хэзээ, хэн аврах юм бэ ??????????????????????????????????????????

Avatar

зочин 2020-10-14 115.65.47.30

Энэ үнэн үү? Шөнийн хугацаанд Монгол улсын үйлдвэрлэж байгаа эрчим хүч нь илүүдэлтэй болчихоод орос руу үнэгүй өгдөг юм биш үү? Тэгсэн мөртлөө өдрийн хугацаанд оросоос эрчим хүч өндөр үнээр худалдан авдаг гэсэн үү? Тэртэй тэргүй шөнө илүүдэл болоод орост үнэгүй өгдгөөсөө л ард иргэддээ үнэгүй өгч байгаа гээд эрх баригчид орон нутгийн сонгуулийн өмнө зарлаад шоудаад байна уу? Тэгээд бас татвар төлөгчдийн мөнгөнөөс нөхөн олговор авна гэсэн үү? Тэр нөхөн олговрыг хэн авах вэ? юунд зарцуулах вэ?

Avatar

Зочин 2020-10-14 192.82.68.33

Худлаа биз. Илүүдэлтэй байсан бол мэддэг гарууд нь ил болгоод тэрийг нь улс төрчид нь ашиглаад үнэгүй л өгнө ш дээ. Ер нь гэр хорооллынхныг жоохон чангалж байранд амьдрах хүсэлтэй болгох хэрэгтэй. Байр авах мөнгөөр хашаа байшин машин авч хот бохирдуулж дууслаа

Avatar

Зочин 2020-10-14 193.109.85.13

Энэ их худлаа мэдээлэлв 100 хувь чөлөөлдөггүй 100 мянган төгрөг л хөнгөлөгддөгш дээ. Илүү мөнгөө иргэд төлж байгаа

Avatar

Зочин 2020-10-14 192.82.68.33

Мэдээж шүү дээ. Чи аятайхан хөдөлмөрлөөд байр авсан бол юу гэж ингэж маллуулах вэ дээ. Хашаа байшин машин авсаны чинь харгай шүү дээ малаа. Чи ч яахав хүүхдүүд чинь чамаас болж хүүхэд насаа зовж өнгөрөөх нь дээ

Avatar

Зочин 2020-10-14 66.181.179.105

Энэ эрчим хүчийг үнэгүйдүүлж байгаа ажилаа болимоор юм . ДЦС-д секунд тутам түлш шатааж тасралтгүй тоног төхөөрөмжүүдийг хүмүүс ажилуулж байгааг үнэгүйдүүлж эрчим хүчний системийг үнэгүйдүүлж байгаа нь маш их хор нөлөө үзүүлж байгаа юм утаагүй түлшээ худалдаж аваад дулаанаа шийдэх хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2020-10-14 192.82.68.33

Чи санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн бол дуугүй сайн үйлё хий

Avatar

иргэн 2020-10-14 202.70.34.98

Хоёр тарифтай тоолуур

Avatar

иргэн 2020-10-14 103.229.120.148

Ердөө үнэ төлбөргүй юм байж болохгүй, залхуу, хариуцлагагүй,бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна. Цахилгааны зардлы нь хаанаас яаж нөхөх юм бэ? Үнийгнь хөнгөлж болношүүдээ. Ийм хачин тусламж нэвтрүүлдгийг зогсоох.Энэ байдал улсаас юм нэхэхгүй амиа аваад зүтгэж байгаа хүмүүсийг золиосолж байгаатай адил санагдаж шудрага бус байна.

Avatar

иргэн 2020-10-14 192.82.68.33

4.7 тэрбум төгрөг байна малаа. Ийм бага мөнгөөр их олон айл дулаан байж байна.

Avatar

Зочин 2020-10-14 43.242.242.59

станц нь ачааллаа даах уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж