iPhone 12 загварын гар утсууд болон HomePod, Magsafe танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

iPhone 12 загварын гар утсууд болон HomePod, Magsafe танилцууллаа

Манай орны цагаар энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө "Apple" компани iPhone 12 гар утасны загварууд болон HomePod, MagSafe бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Ухаалаг туслах HomePod mini

Таны гэрийн хаана ч тохирох хэлбэр загвартай, 360 градуст дууг жигд тараах систем, 3.3 инчийн өндөртэй энэхүү бүтээгдэхүүн нь дуу дуугаралтын гайхамшгийг хиймэл оюун ухаантай хослуулсан юм. Мөн таны гэрийн ухаалаг тархи болж, аюулгүй байдал, тав тух, entertainment-ийн асуудлыг зэрэг шийдэх юм.

acoustic дууны чиглүүлэгчтэй тул таны гэрийн хаана ч байсан өрөөнд дууг жигд хуваарилан, хаанаас ч сонсох боломжтой юм. Дуу хүлээн авч, чанартай дуугаралт хүргэхийн тулд S5 чип суулгасан.

HomePod mini-гээр таны дуртай бүх дууг тоглуулах боломжтой бөгөөд тухайн дууны уран бүтээлч болон нэрээр хайхаас гадна дууны үгээр хайлт хийх боломжтой юм.

Siri ухаалаг туслах асуусан асуултуудад хариулахаас гадна олон зэрэг сэрүүлэг тавьж, aпп-ууд руу орох, мөн дуудлага хийх, Carplay-ээр дамжуулан машинтай холбогдож ажиллана.

HomePod mini нь хар болон цагаан өнгөний сонголттойгоор хэрэглэгчдэдээ хүрч байна.

iPhone 12-ын хамгийн том технологийн шийдэл болох 5G сүлжээний талаар танилцууллаа.

5G сүлжээгээр өгөгдөл татах болон илгээх хурдыг сайжруулж, real-time холбогдон ажиллах, сүлжээний түгжрэл гарахгүй, хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг маш сайн хамгаалах боломжтой болж байгаа юм. 5G нь гайхалтай ахиц дэвшил, технологийн хөгжил гэдгийг дахин дахин онцлов.

5G сүлжээний татах хурд хоёр дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл секундэд 4GB өгөгдөл татна гэсэн үг юм.

5G сүлжээтэй iPhone 12 гар утастай танилцацгаая.

iPhone 12 гар утас нь хар, цагаан, улаан, ногоон, хөх гэсэн таван өнгөний сонголттойгоор гарах бөгөөд гөлгөр, хавтгай ирмэг, шилэн гадаргуутайгаар хэрэглэгчдийн гарт хүрэхээр боллоо. iPhone 11-тэй адил 6,1 инч дэлгэцтэй боловч 11% нимгэн, 15% бага эзлэхүүнтэй, 16% хөнгөн болсон байна.

Super Retina XDR дэлгэцтэй болсон нь 2,000,000:1 контрастаар өнгүүдийг ялгаж өгөх боломжийг эзэндээ олгож байна.

iPhone 11-ийн дэлгэц хамгийн бат бөх байсан бол iPhone 12 гар утасны дэлгэц түүнээс ч илүү сайжирсан байна. Ceramic shield гэх энэхүү дэлгэц нь гэрлийн хугаралгүйгээр, илүү тод харагдуулна. Санаандгүй байдлаар гар утсаа алдан унагахад хагарахгүй байх магадлал дөрөв дахин өссөн нь ямар бат бөх болохыг нь харуулж байна.

A14 bionic чипээр iphone-ы тоглоом цоо шинэ төвшинд гарчээ.

Камерын хувьд хос линзтэй систем танилцуулсан бөгөөд 12MP-ийн хэт өргөн дурантай, аппретурын хурд нь 1,6 болсон байна. Night Mode-оор харанхуй, гэрэл муу орчинд ч мэргэжлийн гэрэл зурагчин мэт зураг авах боломжтой болжээ.

Зайнаас цэнэглэх Magsafe

Цоо шинэ үеийн энэхүү төхөөрөмж нь 15ватт хүртэл түргэн цэнэглэх чадалтай. NFC, Magnetometer гэх шинэ мэдрэгч нэмжээ.

Мөн iPhone 12-ын хайрцагнаас цэнэглэгч төхөөрөмжүүдийг хассанаар хайрцагны хэмжээ багасч, хоёр сая тонн нүүрсхүчлийн хийг багасгах байгальд ээлтэй бүтээгдэхүүн гэдгийг онцолж байлаа.

4.7 инч дэлгэцтэй iPhone 8 загвараас ч жижиг овор хэмжээтэй 5,4 инчийн дэлгэцтэй болж өгсөн.

Хамгийн жижиг, нимгэн, бас хөнгөн 5G төхөөрөмж болох iPhone mini гар утас нь 5,4 инч дэлгэцтэйгээр худалдаанд гарч байна.

iPhone 12 pro загварын гар утас

Ган хүрээгээр тоноглож, шилэн гадаргуутай ба Silver, Black graphite, Gold, Pacific Blue гэх өнгөний сонголттой байна.

Ceramic shield, тоосны IP68 хамгаалалт, 6 метрийн гүн усанд 30 минут эвдрэлгүй ажиллах боломжтой болжээ. iPhone 12 Pro-6.1 инчийн дэлгэцтэй, iPhone 12 Pro max-6.7 инч болж дэлгэцийг томруулж, 3,5 сая пикселийг нэг дэлгэцэн дээр багтаасан байна.

iPhone 12 Pro загварт гарсан өөрчлөлтүүд

  • 6.1 inch дэлгэц бүхий iPhone 12 Pro загвар
  • 6.7 inch дэлгэц бүхий iPhone 12 Pro Max загвар
  • Өндөр нягтшил бүхий Super Retina XDR дэлгэц
  • Зургийг эх хувиар нь засварлах боломжтой хиймэл оюун ухаанд суурилуулсан Apple ProRaw
  • Далайн цэнхэр болон Алтан шаргал, Мөнгөлөг, Бараан Саарал өнгө
  • Өргөн өнцөг бүхий нэмэлт сайжруулсан дуран
  • Багтаамж 128GB/256GB/512GB
  • Бодит дүрсийг компьютерт таниулж хөрвүүлэх LiDAR мэдрэгч
  • 5nm чадамж бүхий A14 чип
  • 5G сүлжээг бүрэн дэмжиж ажиллана
  • Шинэчилсэн IP68 ус тоос шорооны хамгаалалт нь 6 метр хүртэл тэсвэртэй
  • Төмөр хүрээ бүхий гадаргуу
  • Шинэчилсэн хатуулаг чанар өндөр дэлгэц
  • Өндөр чадамж бүхий удаан эдэлгээтэй батарей
  • 4K HDR бичлэг бодит дуу дүрс бүхий Dolby Vision технологи
  • Шинэчилсэн MagSafe бүх төрлийн кэйсээс гадаргуугаас цэнэглэх боломжтой
  • 100% дахин ашиглагдах хөнгөн цагаан материал

iPhone 12 загварт гарсан өөрчлөлтүүд

  • 5.4 inch дэлгэц бүхий iPhone 12 Mini загвар
  • 6.1 inch дэлгэц бүхий iPhone 12 загвар
  • Өндөр нягтшил бүхий Super Retina HDR дэлгэц
  • Шинэчилсэн хатуулаг чанар өндөр дэлгэцийн шил
  • Хар, Цагаан, Тусгай Улаан, Ногоон Цэнхэр өнгө
  • 5nm чадамж бүхий A14 чип
  • Хиймэл оюун ухаан тулгуурласан Smart HDR
  • 4K бичлэг 60fps хурдтай бичнэ
  • Хариу үйлдэл үзүүлэгч Haptic Touch
  • 5G сүлжээг бүрэн дэмжиж ажиллана
  • Шинэчилсэн IP68 ус тоос шорооны хамгаалалт нь 6метр хүртэл тэсвэртэй
  • Төмөр хүрээ бүхий гадаргуу
  • Өндөр чадамж бүхий удаан эдэлгээтэй батарей
  • Шинэчилсэн MagSafe бүх төрлийн кэйсээс гадаргуугаас цэнэглэх боломжтой
  • 100% дахин ашиглагдах хөнгөн цагаан материал

Та захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг авхыг хүсвэл Apple компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчийг санал болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж