Лампард, Канте хоёр түнжин хагарав

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Лампард, Канте хоёр түнжин хагарав

Лампард, Канте хоёр түнжин хагарав

Премьер лигийн шинэ улирлыг давгүй эхлүүлээд буй Челси багийн дотоодод асуудал үүсчээ. Тодруулбал, тус багийн ахлах дасгалжуулагч Фрэнк Лампард болон багийн гол тоглогчдын нэг Н’коло Канте хоёр ам мурийсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Шигшээ багуудын цугларалтаас өмнө Н’коло Канте найзынхаа хуриманд явахаар бэлтгэлээсээ чөлөө авах гэсэн боловч Фрэнк Лампард зөвшөөрөөгүй бөгөөд энэ нь франц эрд таалагдаагүй аж.

Н’коло Канте өнгөрсөн улиралд бэртлийн улмаас нийт 28 тоглолтод оролцжээ. Фрэнк Лампардын удирдлага дор өнгөрүүлсэн эхний улиралдаа хүссэн хэмжээндээ тоглож чадаагүй Н’коло Кантег зуны солилцоо наймааны цонхоор багаа солино гэх мэдээлэл гарсан. Гэвч тэрбээр Челсид үнэнч гэдгээ харуулж, гарсан мэдээллүүдийг няцаан багтаа үлдсэн билээ.

Энэ талаар сонссон хөлбөмбөгийн аналист Жэймс Струд “Үнэхээр сонирхолтой, гайхшрам мэдээ гарчээ. Хэрэв энэ мэдээ үнэн бол Челсигийнхэн санаа зовох хэрэгтэй шүү. Би үнэхээр ийм зүйл тохиолдсон гэдэгт итгэхгүй байна. Юуны өмнө Канте бол үнэхээр сайн залуу. Би түүнийг хэн нэгэнтэй ам мурийсан гэдгийг сонсоод итгэж чадахгүй байна. Мөн Лампард энэ оны эхээр цар тахалтай холбогдуулан Кантед хангалттай чөлөө өгсөн. Одоо нөхцөл байдал өөр болсон ч яагаад Лампард багийнхаа гол тоглогчид чөлөө өгөхгүй гэж?” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж