"Д.Гэрэл УИХ-ын гишүүдэд нөлөөлсөн ч би 3 гомдлоо татахгүй"

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

"Д.Гэрэл УИХ-ын гишүүдэд нөлөөлсөн ч би 3 гомдлоо татахгүй"

"Д.Гэрэл УИХ-ын гишүүдэд нөлөөлсөн ч би 3 гомдлоо татахгүй"

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар тодруулга өглөө. Учир нь, "Эрдэнэт" төрийн өмчит компанид тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дуусч байгаа юм.


-Та  өмнө "Эрдэнэт үйлдвэр"-ийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан. Тухайн үеийн ажлын хэсэг үүргээ хэр гүйцэтгэсэн бэ? 

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь Сингапур улс руу шилжих гэж байсныг таслан зогсоож, тус үйлдвэрт Онцгой дэглэм тогтоосон. УИХ-ын тогтоолын дагуу "Эрдэнэт үйлдвэр" зуун хувь төрийн өмчит компани болсон. Уг хэрэгт холбогдуулж, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг шүүхээс ялласан. Миний ахалсан ажлын хэсэг үүргээ сайн гүйцэтгэсэн гэж үзэж байна. Удахгүй онцгой дэглэмийн хугацаа дуусна.  Тэгэхээр УИХ-ын тогтоолд зааснаар "Эрдэнэт"-ийнм 49 хувийг Оросоос худалдаж авахад зарцуулсан 400 сая ам.долларын  асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэд нь төрөөс гарсан, хэд нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. Миний хувьд уг мөнгийг зуну хувь төрөөс гарсан гэж үзэж байгаа. Тухайнн үед Монголбанк болон Хөгжлийн банкнаас мөнгө гарсан байсан. Үүнийг суутган тооцох замаар тооцоолол хийх болов уу.  Энэ асуудлыг шинээр байгуулсан ажлын хэсэг шийднэ. Тэр үед би өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Миний зүгээс тооцоололтой схем үзүүлж байсан. Надад байсан "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой бүх материалыг би Шадар сайд Я.Содбаатарт хүлээлгэж өгсөн.

-Таныг тагнасан, чагнасан гэх асуудал юу болсон бэ?

-Шалгагдаж байгаа гэж би ойлгож байна. Надад энэ хэргийг шалгаад явж байгаа гэх мэдээллийг албаны хүмүүс өгсөн. Удахгүй шалгаж дуусах байх, тэр үед нь материалууд нээлттэй болно. Тэндээс хэвлэлийнхэн юу болсон талаар тодорхой мэдээлэлтэй болох байх. Түүнээс шүүхийн шийдвэр гарахаас өмнө элдэв юм яримааргүй байна.  Намайг янз бүрийн байдлаар бичиж байх шиг байна.

ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл гэгч хүнд хандаж хэлэхэд, Та одоо хэвлэл мэдээллийн байгууллагаас гараа тат. УИХ-ын гишүүдтэй уулздагаа боль. Хэвлэлээр бичүүлж, УИХ-ын гишүүдэд нөлөөлсөн ч би гомдлоо татахгүй. Хэнээр ч дарамтлуулсан бай, ингэх тусам нь би улам хардах болно. Тоохгүй. Би хүний муу үзэх гээгүй. Шүүх дээр эцэслэн шийдэгдтэл би чимээгүй байна. Д.Гэрэл ч гэсэн ар, өврөөр яриад байх хэрэггүй, хэвлэлийнхэнтэй холбогдох хэрэггүй. Би Д.Гэрэлийн талаарх мэдээлэл авч байгаа. Ямар ч байдлаар ажилласан хууль бус ажиллагаануудыг цэгцлэх ёстой гэсэн миний байр суурийг өөрчилж чадахгүй.

Хэрэв Д.Гэрэл гэгч хүн хууль бус үйлчилгээ, PR-аа зогсоохгүй бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл задлах болно. Шаардлагатай гэж үзвэл тодорхой баримтууд дэлгэх болно. АТГ-т өгсөн гурван гомдол бий. Би тэднийг задлаад яривал Д.Гэрэлийн нэр хүндэд илүү халтай болох байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
28
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж