“Улсын циркийг хувьчилж авсан хүмүүстэй уулзана”

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

“Улсын циркийг хувьчилж авсан хүмүүстэй уулзана”

“Улсын циркийг хувьчилж авсан хүмүүстэй уулзана”

Өнөөдөр Соёлын сайд С.Чулуун сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Байгалийн түүхийн музейг шинээр байгуулсны дараа Лениний музейг суллана. Энэ байранд Монголын уран зургийн галерей болон Дүрслэх урлагийн музейг нэгтгэж, нүүлгэн шилжүүлнэ. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг "Монгол кино" үйлдвэрийг Соёлын яам руу шилжүүлэх асуудлыг тавина.

Мөн менежментийн хувьчлалын гэрээнд Улсын циркийн үйл ажиллагааг хэвийн явуулна гэж заасан байгаа. Монголын циркчид дэлхийн эхний гуравт бичигдэх өндөр ур чадвартай мөртлөө өнөөдөр уран бүтээлчид, сурагчид майханд, шороон дээр бэлтгэл хийж байна. Соёлын яамнаас ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг судалж байна. Улсын циркийг менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй нь уулзах байх. Цаашид менежментийн хувьчлалын гэрээнд циркийн үйл ажиллагааг хэрхэн тусгасныг судалж, шийдвэрлэнэ” гэв.

Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн хувьчлалын гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц олон улсын стандартад нийцсэн барилгад бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг гэж уран бүтээлчид хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж