Сэтгүүлч Георгий Гонгазег хөнөөсөн хэргийн сэжигтэн Алексей Пукачтай Украины думын дарга Владимир Литвиныг нүүрэлдүүлэн байцаалт авсан байна. Байцаалтын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Пукач өөрөө тавдугаар сард Литвинтэй нүүрэлдэх хүсэлтээ гаргаж байлаа. Гонгазег хөнөөсөн этгээд Литвин 2000 онд ерөнхийлөгч Леонид Кучмагийн тамгын газрын даргаар ажиллаж байжээ. Украины хэвлэлээр Литвинг энэ хэрэгт буруутгасан материал ихээр гарсан байлаа. Шалтгаан нь Украины төрийн хамгаалалтын албаны хошууч Николай Мельниченкогийн дуут бичлэг болсон билээ. Тэр бичлэгт Кучма, Литвин нартай адилхан дуутай хүмүүс сэтгүүлчийг зайлуулах талаар ярилцаж байсан юм.
Георгий Гонгадзе, "Украинская правда" интернэт хэвлэлийг удирдаж байсан ба 2000 онд хулгайлагдан алагджээ. Түүний аллагын хэргээр Пукачийн удирдлагад байсан ДХЯ-ны гурван өндөр тушаалтан шийтгэгдээд байгаа билээ. Пукачийг дөнгөж 2009 онд баривчилсан ба тэрбээр энэ хэрэгт холбоотойгоо хүлээн зөвшөөрчээ.