Мод тэвэрч буй бар оны шилдэг байгалийн зургаар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Мод тэвэрч буй бар оны шилдэг байгалийн зургаар тодорлоо

Мод тэвэрч буй бар оны шилдэг байгалийн зургаар тодорлоо

Дэлхийн хамгийн ховордсон амьтдын гайхалтай мөчийг амжиж дарна гэдэг маш том аз билээ. Сергей Горшков ОХУ-ын алс Дорнодын ойн гүнд Амур хэмээн алдаршсан Сибирийн эмэгчин барын зургийг дурандаа буулгасан нь түүнд оны шилдэг байгалийн гэрэл зурагчин гэсэн шагналыг авчиржээ.

Нэгэн эмэгчин бар мод тэвэрч, цээжээ үрэн, өөрийн үнэрийг үлдээн, эзэмшил нутгаа тэмдэглэж байгаа нь дуранд буусан аж. “Фото зургийн гэрэл, өнгө, чанар гээд бүх зүйл яг  тосон будгаар зурсан уран зураг шиг харагдаж байна. Зураг дээр эмэгчин бар ойн нэг хэсэг болж уусан шингэсэн мэт. Түүний сүүл нь хүртэл модны үндэснүүдтэй нийлсэн нь ой, бэрс хоёр чухамдаа амь нэгтэй гэдгийг харуулж байна” хэмээн оны шилдэг зураг тодруулах шүүгчдийн дарга Роз Кидман Кокс хэлжээ.

Энэ бүхнээс гадна дээрх уг фотог ер бусын болгож байгаа нэг хүчин зүйл нь хүний гараар дараагүйд оршиж буй. Гэрэл зурагчин Сергей Горшков хөдөлгөөн мэдрэгч нууц камерыг ойд үлдээгээд, хэдэн сарын дараа очиж шалгажээ.

Амур бар нь эртнээс нутгийн иргэдийн ангийн золиос болсоор ирсэн бөгөөд өдгөө нэн ховордож, хэдхэн зуун толгой үлдээд буй юм. Түүнээс гадна Амур барын гол хүнс болдог буга, зэрлэг гахай зэрэг амьтад ч гэсэн ховордсоор байгаа нь тэдэнд устаж үгүй болох аюул заналхийлж буйг илтгэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж