"100 гаруй улс 'саарал жагсаалт'-аас гаргахыг санал нэгтэй дэмжсэн" | News.MN

"100 гаруй улс ‘саарал жагсаалт’-аас гаргахыг санал нэгтэй дэмжсэн"

"100 гаруй улс ‘саарал жагсаалт’-аас гаргахыг санал нэгтэй дэмжсэн"

"100 гаруй улс ‘саарал жагсаалт’-аас гаргахыг санал нэгтэй дэмжсэн"

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр (2020.10.13) онлайнаар хуралдаж, Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гаргах санал гаргасан. Гэхдээ эцсийн шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд хуралдах ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм. “Саарал жагсаалт” болон бусад асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Монгол Улсыг ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гаргах санал гаргасан хурал өчигдөр болсон. Хуралдааны талаар товч мэдээлэл өгнө үү?

-Хуралдаанаар Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний баг ажилласан тайлангаа тавьсны дараа АНУ, Англи, Хятадын банкууд Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гарах саналтайгаа хэлсний дараа эсэргүүцэх улс байгаагүй бөгөөд 100 гаруй орон дэмжсэн. Одоо аравдугаар сарын 21-нээс 23-ны өдөр болох нэгдсэн хуралдаанаар баталгаажна гэсэн үг. Өнгөрсөн тавдугаар сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хамгаалж, газар дээр ирж шалгалт хийх хүсэлтийг удаа дараа тавьсан ч коронавирусийн хорио цээртэй холбоотойгоор хойшилсоор аравдугаар сарын 1, 2-нд ирж, нягталж үзсэн. Төрийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага зэрэг 140 орчим хүн газар дээрх үнэлгээнд хамрагдсан. Үүний үр дүн гарч байна.

-ФАТФ-ын нэгдсэн хуралдаан ямар бүрэлдэхүүнтэй хуралдах, эндээс гарах шийдвэр нь юу байх вэ?

-Бид нэгдсэн хуралдаанд оролцохгүй, гишүүн орнууд нь орно. Саяын хяналтын хурал дээр гаргасан шийдвэрүүдээ баталгаажуулаад явах болов уу. Үнэлгээний баг тавигдсан бүх шаардлагыг хангасан, хууль эрх зүйн орчноо сайжруулж, тавигдсан шаардлагуудын дагуу ахиц гарсан зэрэг олон ажил хийгдсэн гэж дүгнэсэн.

-Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гаргалаа гэсэн шийдвэр гарсан даруйд тус жагсаалтад орсонтой холбоотой гадаад гүйлгээ саатсан зэрэг асуудал хэвийн болох уу?

-Монголоос аж ахуйн нэгж, иргэд гүйлгээ хийхэд “саарал жагсаалт”-д байгаа учраас зайлшгүй хянах шаардлага үүсдэг байсан. ФАТФ-ын хурлын шийдвэр гарсан тохиолдолд мэдээллээ нээлттэй тавьсны дагуу “саарал жагсаалт”-тай холбоотой байсан асуудал хэвийн болно.

-2020 оны төсвийн хэлэлцүүлэг орон нутгийн сонгуультай холбоотойгоор одоо ч хэлэлцүүлэг нь эхлээгүй байна. Төсөв дөрвөн шатны хэлэлцүүлэг давж, арваннэгдүгээр сарын 5-ны дотор хэлэлцэгдэх ёстой. Цаг хугацааны хувьд амжих уу?

-Төсвийн хэлэлцүүлэг аравдугаар сарын 16-нд эхэлнэ. Төсөв батлах хугацаандаа багтаж батална. Гишүүдийн хувьд төсөвтэйгөө танилцаж, орон нутагт ажиллаж байгаа гэж ойлгож байна. Хэлэлцүүлэгтээ илүү их бэлтгэж байна гэж харж байна. Засгийн газраас төсөвтөө тулгамдаж байгаа гол асуудлуудаа тусгаж, оруулж ирсэн. ДНБ-ий 5,1 хувьтай тэнцэж байгаа нь тэнцвэржүүлсэн тэнцэл. Тэнцвэржүүлсэн тэнцэлд хоёр орлогыг тооцохгүй байгаа нь дутуу тооцож яваа гэсэн үг. Төсвийн алдагдал бол өнөөгийн нөхцөлд нийцсэн эдийн засгийн зөв бодлого гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг банкуудад байршуулахгүй гэсэн байр суурин дээрээ хэвээр байгаа юу?

-Эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банкуудаас татсан. Капитал банкин дээр ЭМД-ын сангийн 140 орчим тэрбум төгрөг алдсан. Эдийн засгийн хямралтай үед мөнгөө хамгийн найдвартай газраа хадгалах нь зөв гэж үзэж байна. Цаашид төрийн сандаа байршаад явна.

-Халамжийн мөнгө хавтгайрч, ялангуяа сүүлийн үед хуурамчаар халамжийн төсвийг нэмэгдүүлж байна гэх шүүмжлэл гараад байна. 2020 оны төсөвт халамжийн төсвийг нэмсэн үү?

-Халамжийн талаар өмнөх хуулиудаа барьж, 2021 оны төсөвт тусгасан. Гэхдээ зарим нэг зүйлийг өөрчилсөн. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, гавьяат зэрэг шагналын эздэд халамжийн хуулиар мөнгө олгодог байсныг төсвийн байгууллагуудад нь шилжүүлсэн. Удахгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тэтгэврийн шинэчлэл, халамжийн шинэчлэлийн хуулиудыг оруулж ирэхээр яригдаж байна. Баян-Өлгий аймаг дээр халамжийн мөнгө бусад аймгаас өндөр байдаг. Мөн Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий гэсэн гурван аймагт халамжийн мөнгө өндөр гэдэг асуудал яригддаг. Баян-Өлгий аймаг гэхэд өөрсдөө үүсгэсэн өр учраас аймаг нь шийдээд явах ёстой байсан. Гэхдээ шалгалтын ажил үргэлжилж байгаа гэж ойлгосон.

-ЖДҮХС-д мөнгө төсөвлөөгүй гэсэн мэдээлэл бий. Мөн гишүүд өөрсдөө сангийн мөнгө авчхаад, анхаарлаа хандуулахгүй байна гэсэн шүүмжлэл байна?

-Төсөвт шинээр мөнгө суулгаагүй. ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 450 орчим тэрбум төгрөгийн зээл эргэлддэг учраас өмнөх эргэн төлөлтөөр шинээр зээл олгоод явах боломжтой гэж үзсэн. Эргэн төлөгдөх боломжтой 200 орчим сая төгрөг эргэлдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр зээл олгох бус, сан нь өөрөө судалгаатай, ил тод зээлээ олгодог чиглэл рүү явуулсан учраас түүнийхээ үр дүнг гаргах учиртай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2020-10-14 202.9.40.32

Ardchilsan namiin ulailgaad ugsun dansiig udii zeregtei avch yavaa sangiin saidad bayar hurgej ajliin amjilt husye. Jagsaaltaas garch baigaa ni ajliin ur dun.

Avatar

ОГЦОР 2020-10-14 103.212.117.99

Дөрвөн жилд бараг 12 их наядын төсвийн алдагдалтай төсөв өргөн барьсан Сангийн сайд 8.5 их наядын өр төлөх нь зүйн хэрэг биз дээ.
Гэвч бараг өмнөх улс төрийн хүчний өрийг дарж байгаа мэтээр худал яриад явж байна. Захын хүн Монголбанкны сайт руу ороод өр нэмэгдсэн эсэхийг харчих боломжтой үе шүү дээ. Гадаад өрийн хэмжээ, улс орны ирээдүйн хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумслаж байгаа нэг хэлбэр.

Avatar

Огцорч зайл 2020-10-14 103.212.117.99

Нөгөө талаас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, маш их хөнгөлөлттэй зээл орж ирж байлаа. Монголын эдийн засагт ийм сайхан үе маш ховор. Бид энийг ашиглаад, тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд, гадаад өр зээлээсээ салж болох байв. Гэтэл нэг цент ч төлөгдсөнгүй. Бондоо бондоор сольж байна, дээр нь зээл авч байна. Тэгээд ард түмэндээ буруу худлаа мэдээлэл өгч байна. Өр төлсөн гэдэг нь өөрсдийн төсвийн алдагдлаа төлсөн төдий асуудал.

Avatar

Хүрэлбаатар ОГЦОР 2020-10-14 103.212.117.99

Сангийн сайдад та ямар “дүн тавих” вэ?

-Туйлын муу ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Цэвэр улстөрч байдлаар асуудалд ханддаг. Монгол Улсын Засгийн газрын өр энэ хүний ажиллах хугацаанд 6, 7, 8 дахь тэрбумынхаа босгыг алхаж байна. Зөвхөн энэ хүнийг ажиллах хугацаанд Монгол Улсын нийт өр 6 тэрбум ам.доллароор нэмэгдэж байна. Байж болохгүй асуудал шүү дээ. Гэтэл тухайн цаг хугацаанд манай эдийн засаг туйлын таатай байсан. Зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2-4 дахин нэмэгдсэн, асар таатай үе.

Avatar

Баасансүрэн 2020-10-14 202.126.88.212

Юунд нь баярладаг юмбэ. Зээл авч өр нэмэх гэжүү

Avatar

shaaran ,xopxoi aaryyl yrgatsagtai iim l xyn. zolios byy bol. 2020-10-14 63.227.119.233

crict deer, down towntubiin convenjtn cntp-yydnii targan abgai.

Avatar

yilchilgeend saxiylaar ajilyylsaan GEREE XIIJ MUNGO UGLOO,ZOLIOS BOLGOJ BNSHYY GJ XELIE. GAY XYN YMXIIPYYLJ KOPONAGR 2020-10-14 63.227.119.233

amerxaar dyyren iim tsaraitai xyn yyden deer

Avatar

BAARAA 2020-10-14 96.66.85.214

ARAAMED

Avatar

darluulj xylgailna,baliar xog ylciin xamag yum ogloo,chamaig yallalanaa,ylciin umch ugluu 2020-10-14 96.66.85.214

XABDSAN BOOLXABTGAIRUU,NARMIISAN BOOL TYMBGERT

Avatar

Зочин 2020-10-14 103.229.123.21

Өмхий дөрвөд. Хотгор шанага луйварчин гөлөг

Avatar

зочин 2020-10-14 66.181.161.31

Ямар нэгэн муу жагсаалтанд ордог нь л гутамшиг шдээ …..

Avatar

hkaDKa 2020-10-14 202.9.40.14

MONGOLIIN ORIIIG NEMEZEES OOR GIIGUULSEN YM ALGA DAA

Avatar

Zochin 2020-10-14 202.126.88.205

Songuul in shou

Avatar

Зочин 2020-10-14 202.126.89.147

Буурал мянгуужин өнөөдөр дарга болсон юм шиг л ааж өгч бн уу

Avatar

Irgen 2020-10-14 202.131.225.229

Hogiin shaarnuud tolgoi deer suuj bn daa…

Avatar

Зочин 2020-10-14 43.242.243.117

Саарал жагсаалтаас гарлаа гэж бодъё, гэтэл дараа нь санаа амраад бүр дампуурч байж шууд Хар жагсаалтад туух вий дээ?!?! Хамгийн гол нь одоо ингээд саарал жагсаалтад орсон тэр үзүүлэлтүүдээ давтахгүй байхад л хатуу анхаарах ёстой шүү, нөхдүүд минь!!!

Avatar

Зочин 2020-10-14 64.119.25.212

бүтэлгүй новшнууд. үүнээс болж доллар 10%-аар унасан…

Avatar

зочин 2020-10-14 122.201.21.120

АН-ынхны тарьсан гай , үүсгэсэн өрийг засах, янзлах, улсынхаа салбар бүрийн үйл ажлыг энэ цар тахлын хүнд үед хэвийн явуулах гээд л бүх талаар анхаарч оролдож байна шүү дээ. Юунд нь хорсож, занаад байгаа юм вэ.

Avatar

Зочин 2020-10-14 122.201.21.133

АН ы тэнэг гарууд бөөлж бөөлж тавьсан өрийг бага багаар сайжруулан төлж л байна АН болих хэрэгтэй өмхий ацнууд

Avatar

Зочин 2020-10-14 202.126.89.147

АН чингис бонд ч яахав, харин хүрэлбаатарын 3 тэрбумын өр яг юунд зарцуулагдсан бэ?

Avatar

Зочин 2020-10-14 202.179.17.209

Жоохон ичиж байгаач дээ Өөрсдөө оруулчаад гаргалаа шахуу юм яриад хөөрөөд байх юмаа. Сонгуулийн өмнө шоу хийгээд….

Avatar

Зочин 2020-10-14 202.131.230.50

ӨӨРСДӨӨ ОРУУЛЧИХААДЮУН БАХАРХАЛТАЙ ЯРИАД БАЙГАА БИЗДУХУУД ВЭ. ДОЛЛАР 1900 БАЙСАН ТАНАЙ ЧОЙЖИЛ ТҮГЖИЛ ХҮЧЭЭР ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГИЙГ ӨСГӨХ ГЭЖ ӨСГӨСӨН. ӨӨРСДИЙН ЧИНЬ ОФФШОРТ НУУСАН МӨНГӨНӨӨС ЧИНЬ БОЛЖ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОО БИЗДЭЭ АЦАА. ЖИРИЙН АРДУУД Л ХОХИРООД ҮЛДСЭН.
Баярлаад зарлаад сүй болоод байх юм. Ичмээр… Уучлаарай, дахиж энэ жагсаалтанд оруулахгүйг хичээж ажиллана гэх хэрэгтэй шдээ. Тэрүүхэн тэндээ даруухнаар мэдээлсэн бол бас яахав. Өөрсдийнхөө тэнэг зургуудыг сошиалаар дүүрэн тарааж нтр. К

Avatar

Зочин 2020-10-14 5.181.234.172

Жастын Батхүүгийнхээ асуудлыг шийдэж чадахгүй байгаа улс, юун СААРАЛ ЖАГСААЛТ-аас гарах.

Avatar

123 2020-10-14 103.29.144.186

Ichmeer yumdaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-10-14 66.181.160.48

хоёр авсан дүнгээ засчихаад хөөрөөд яваа хүүхэдтэй төстэй юм уу даа.

Avatar

Зочин 2020-10-14 202.179.25.122

ӨӨРСДӨӨ ОРУУЛЧИХААДЮУН БАХАРХАЛТАЙ ЯРИАД БАЙГАА БИЗДУХУУД ВЭ. ДОЛЛАР 1900 БАЙСАН ТАНАЙ ЧОЙЖИЛ ТҮГЖИЛ ХҮЧЭЭР ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГИЙГ ӨСГӨХ ГЭЖ ӨСГӨСӨН. ӨӨРСДИЙН ЧИНЬ ОФФШОРТ НУУСАН МӨНГӨНӨӨС ЧИНЬ БОЛЖ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОО БИЗДЭЭ АЦАА. ЖИРИЙН АРДУУД Л ХОХИРООД ҮЛДСЭН.

Avatar

zochin 2020-10-14 202.131.251.130

songuuliin urid odor n zaaval iim medegdel hiideg yostoi yum uu? UIH.iin songuuliin omnoh odor garchihlaa geed zarlaad baisan, odoo bas songuuliin urid odor garlaa geed baih yum. uvaigui zarchim yum daa.

Avatar

Зочин 2020-10-14 202.9.46.115

Баярлаад зарлаад сүй болоод байх юм. Ичмээр… Уучлаарай, дахиж энэ жагсаалтанд оруулахгүйг хичээж ажиллана гэх хэрэгтэй шдээ. Тэрүүхэн тэндээ даруухнаар мэдээлсэн бол бас яахав. Өөрсдийнхөө тэнэг зургуудыг сошиалаар дүүрэн тарааж нтр. Коронагийн эсрэг вакцин хийчихсэн аятай

Avatar

B 2020-10-14 192.82.69.73

Oorsdnoo saaral jagsaalltand oruulchihaad odoo bid nar lag bolhoor gargalaa l gej bitgii aashaarai

Avatar

Irgen 2020-10-14 122.201.19.99

Ардчилсан нам чин саарал жагсаалтанд орох муу нөхцөл байдалыг эхлүүлсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж