АНУ-ын бүтээсэн дуунаас хурдан пуужин байнаасаа 15 см зөржээ

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын бүтээсэн дуунаас хурдан пуужин байнаасаа 15 см зөржээ

АНУ-ын бүтээсэн дуунаас хурдан пуужин байнаасаа 15 см зөржээ

АНУ-ын армийн нарийн бичгийн дарга Райан МакКартни АНУ-ын армийн холбооны бага хурал дээр Пентагоны дуунаас хурдан пуужин байнаасаа 15 см орчим зөрсөн талаар ярьжээ.

Тэрбээр өчигдөр (2020.10.13) болсон бага хурал дээр “Дуунаас хурдан пуужин зорьсон байнаасаа ердөө 15 см зөрсөн” хэмээн хэлсэн байна. МакКартни энэ жил арми, тэнгисийн цэргийн хамтран зохион байгуулсан пуужингийн туршилтын үр дүнг танилцуулж буй нь энэ юм. Пуужинг гуравдугаар сарын 19-нд Хавайн Кауайд байрлах Номхон далайн туршилтын талбайгаас хөөргөн туршсан билээ.

"Дуунаас хурдан" хэмээн нэрлэж буй энэ төрлийн пуужингууд нь дууны хурднаас хэд дахин хурдан нисдэгээс гадна өндөр, азимутын хооронд маневр хийх чадвартай тул тэр бүр радарт баригддаггүй давуу талтай.

АНУ-ын арми пуужин хөөргөх төвүүдийн багтаамжийг сайжруулахын хажуугаар 2023 он гэхэд цэргүүдэд баттерей хэмжээтэй дуунаас хурдан зэвсэг тараах зорилго тавин ажиллаж байгаа аж.

Үүнээс гадна зургаан өдрийн өмнө ОХУ Зиркон дуунаас хурдан пуужингийнхаа туршилтыг амжилттай хийсэн бөгөөд тэр нь Баренцын тэнгист байгаа оносон талаараа мэдээлсэн. Мөн БНХАУ ч гэсэн өөрсдийн гэсэн дуунаас хурдан пуужин бүтээн, амжилттай туршиж байгаа билээ.

Эх сурвалж: DEFENCE NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж