Тогтоол усанд осолдсон иргэдийн цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Тогтоол усанд осолдсон иргэдийн цогцсыг олжээ

Тогтоол усанд осолдсон иргэдийн цогцсыг олжээ

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутагт байрлах "Цагаан толгой" жоншны уурхайн карьер руу “Приус-20” загварын автомашин унаж, зорчиж явсан хоёр иргэн амиа алдсан. Малын эрэлд явж байсан гурван хүний нэг нь автомашинаасаа өөрөө гарч чадсанаар эсэн мэнд үлдсэн бол 47 настай, эрэгтэй З, 44 настай, эрэгтэй С нар амь насаа алдсан.

Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид сураггүй болсон иргэдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид иргэн З-гийн цогцсыг энэ сарын 12-нд олсон бол иргэн С-ийн цогцсыг өчигдөр өглөө тогтоол усны эргээс 10 метрийн зайд дөрвөн метрийн гүнээс гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Ослын тухай дуудлага энэ сарын 12-нд Төв аймгийн Онцгой байдлын албанд ирсэн ба машинаасаа гарч эсэн мэнд үлдсэн иргэн өөрөө холбогдсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж