Гадаадын 17 оронд 272 монгол хүүхэд үрчлэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Гадаадын 17 оронд 272 монгол хүүхэд үрчлэгджээ

Гадаадын 17 оронд 272 монгол хүүхэд үрчлэгджээ

Манай улс “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенцид 1998 онд нэгдсэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг гадаадад үрчлүүлжээ. Гадаадын иргэн, харьяатын газарт гадаадад хүүхэд үрчлэх, тэдэнтэй холбоотой байх зорилгоор нэгж байгуулж, уялдаа холбоотой ажилладаг байна. Ингэснээр гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн наснаас хамаарч улирал, хагас жил тутамд биеийн өсөлт, эрүүл мэнд, боловсрол, амьдарч байгаа орчин зэргийнх нь талаар тайлагнадаг бөгөөд тайланг Гадаадын иргэн, харьяатын газар хүлээн авч, байнгын холбоотой ажилладаг ажээ.

Монгол Улсаас хамгийн их хүүхэд үрчилж авдаг улс бол АНУ. Өнгөрсөн хугацаанд АНУ, Герман, Солонгос, Франц , Нидерландын Вант Улс, Канад, Итали, Австрали, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, Орос, Шинэ Зеланд зэрэг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд монгол хүүхдүүдийг үрчлүүлжээ. Үүнээс АНУ-д 156, Германд 36, Италид 22, Францад 20, Нидерландын Вант Улсад 7, Солонгост  6, бусад улсад 25 хүүхэд үрчлэгдсэн байна.

Мөн Гадаадын иргэн, харьяатын газраас сүүлийн жилүүдэд гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийг эцэг, эхийнх нь хамт Монгол Улсад авчирч, хэл соёл, уламжлал, монгол ахуйтай танилцуулах аялал зохион байгуулж байсан билээ.

Тайлбар: 2017 онд анхны аяллын үеэр NEWS агентлаг энэхүү видеог бэлтгэн хүргэж байсан билээ. 

Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахалтай холбоотойгоор энэхүү аяллыг зохион байгуулж чадаагүйг албаныхан хэлж буй.

Холбоотой мэдээ

Онцгой тавилангийн эзэд-2

Онцгой тавилангийн эзэд-2

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн гэр бүлд үрчлүүлэх чиг үүргийн хүрээнд Монгол Улс 1990 онд нэгдэн орсон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенц, 1998 онд нэгдэн орсон “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенц, 1999 оны Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, 2010 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 100/32 дугаар тушаалаар батлагдсан  “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам; Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2010 оны А/396 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журам”-ыг мөрдлөг болгон ажилладаг байна.

“Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу хоёр буюу гурван талт гэрээг үрчлэгч эцэг, эх, эрх бүхий төрийн бус байгууллагатай байгуулдаг аж.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж