Дэлхий дээр шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо өнгөрсөн Мягмар гариг (2020.10.13)-ийн байдлаар 38 саяд хүрчээ. Энэ талаар АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн цахим хуудаст мэдээлсэн байна.
Тус сургуулиас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар дэлхий дээр нийт 38006121 хүн шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилж, 1083875 хүн нас барж, 26354211 хүн эдгэжээ. Халдвар авсан хүмүүсийн тоогоороо АНУ (7850829) тэргүүлж, Энэтхэг (7175880) удаалж, араас нь Бразил (5103408) бичигдэж байна.
ОХУ-ын Коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээллээр, тус улсад нийт 1326178 халдварын тохиолдол бүртгэгдэж, 1031785 хүн эдгэж, 22966 хүн нас баржээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ