Нарны хорооллын зам гарцын бэлэн байдлыг шалгав

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Нарны хорооллын зам гарцын бэлэн байдлыг шалгав

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нарны хорооллын аюулгүйн албатай хамтран  тус хорооллын орц, гарцын бэлэн байдлыг шалгах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуулиар нийслэлийн Аврах анги 105, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн шуурхай албаны автомашиныг гал түймэр унтраах, аврах ажиллагааны дуудлагаар гарган ажиллууллах дадлагыг хийсэн юм.

Дуудлагаар гарсан шуурхай албаны автомашинуудыг хүрэлцэн очиход тус хороололын орох хэсэгт автомашины бөөгнөрөл үүсч хөдөлгөөн зогссон, зорчих хэсэгт иргэд автомашинаа байрлуулсан, зай талбай хязгаарлагдмал байжээ.

Тиймээс энэ удаагийн бэлэн байдлыг шалгах дадлага сургуулиар оршин суугчдад  гал түймэр, аврах ажиллагааны дуудлага гарсан үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очиход нэвтрэх боломжгүйг бодитоор харуулж, аюулгүй байдлаа хангахад холбогдох дүрэм, журам, норм нормативыг мөрдөхийг анхааруулсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж