Сүүлийн өдрүүдэд Оросын бүс нутагт шатсан байр байшинг шалгах явцад найман хүний цогцос илэрсэн байна. Ингээд гамшигт үрэгдсэн хүмүүсийн тоо 48 болжээ.
Найман цогцсын гурав нь Москва орчимд, хоёр нь Нижегородск мужид, мөн Воронеж, Рязань ба Ивановск мужуудад тус тус нэг нь олдсон байна.
"Интерфакс"-ын мэдээлснээр Оросын нутагт 813 түймэр асч байгаагийн 24 нь хүхрийн давхрагын шаталт гэнэ. Түймрийн нийт талбай 190 мянган га байгаагийн 126 мянган га 53 түймрийг Онцгой байдлын яам том хэмжээний биш гэж тооцжээ.
Наймдугаар сарын 4-ний өдөр гал түймрийн хэргээс үүдэлтэй эрүүгийн анхны хэргийг үүсгэсэн тухай мэдээлсэн байлаа.