АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания нар коронавирусийн халдвар авсан нь аравдугаар сарын 2-нд батлагдсан. Трамп Вашингтоны ойролцоо Уолтер Рид цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба өнгөрсөн Бямба гаригт тусгаарлалтаас гарч, сонгуулийн сурталчилгааны ажилдаа эргэн орсон юм.
Харин Мелания халдвараар оношлогдсоноосоо хойш одоог хүртэл олны нүднээс далд байгаа нь анхаарал татаж байна. Сүүлд Меланиягийн эрүүл мэндийн талаар долоо хоногийн өмнө мэдээлэхдээ, биеийн байдал нь дунд зэрэг байна гэсэн юм.
Мелания “Та бүхний залбирал, дэмжлэгт манай гэр бүл талархаж байна. Би сайн байгаа. Гэртээ үргэлжлүүлэн амарна” хэмээн аравдугаар сарын 5-нд твиттертээ жиргэсэн. Тэрбээр сүүлд есдүгээр сарын 29-нд Клийвлэнд дахь ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн хоорондох анхны мэтгэлцээний үеэр Трампын хамт явж харагдсан билээ.
Трамп өдгөө 74 настай бол тэргүүн хатагтай Мелания 50 настай. Тэдний хүү 14 настай Баррон коронавирусийн шинжилгээ өгөхөд халдвар илрээгүй байна.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ