Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 14 дэх жилдээ ICT EXPO үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ жилийн “ICT EXPO-2020” үзэсгэлэн “Цахим үндэстэн” уриан дор зохион байгуулагдаж буй бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, стартапууд оролцож шинэ технологи, шинэ шийдэл, шинэ бүтээлүүдээ танилцуулахаар Мишээл экспо төвийн олон улсын худалдаа, үзэсгэлэнгийн танхимд хуран цуглажээ.
Дижитал хөгжлөөр тэргүүлэгч Мобиком Корпорацийн хувьд тус үзэсгэлэнд өнгөрсөн жилээс эхлэн нэг ч хэвлэмэл сурталчилгааны материалгүйгээр оролцсон бол энэ жилийн хувьд ч тэрхүү уламжлалаа баримтлан, гагцхүү дижитал шийдлүүдийг цогцлоон “Дижитал амьдралын хэв маяг”-ийг хэрэглэгч харилцагчдадаа танилцуулж байна.
Эрхэм та харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ ICT EXPO 2020 үзэсгэлэнг зорин очиж, Мобикомын танхимаар зочилсноор амьдралын хэв маягаа шинэчлэх, хэрэглээгээ ухаалгаар зохицуулах боломж бүхий сүүлийн дэвшилтэт технологи дээр суурилсан хамгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах болно. Эдгээрээс цухас сонирхуулбал:
Үндэсний төлбөрийн шийдэл MonPay: Дэлхийн ихэнх улс орнууд үндэсний төлбөрийн системтэй байдаг бөгөөд MonPay нь Монгол орон даяар монгол хүн бүр ашиглах боломжтой хурдан, хялбар, аюулгүй санхүүгийн найдвартай үйлчилгээ юм.
YOMO: Мобиком Корпораци нь Монголынхоо үзэгч, уншигчдад зориулан албаны ёсны эрхтэй манга комик контентуудыг Android, iOS апликейшн болон www.yomo.mn цахим сайтаар зочлон хүсэн хүлээсэн мангагаа эх хэлээрээ мөн Англи, Япон хэлний сонголттойгоор унших боломжийг олгож байна.
MobiCom апликейшн: “Хэрэглээг ухаалгаар” уриатай хэрэглэхэд хамгийн хялбар апликейшн бол MobiCom апликейшн. Та өөрийн дугаарын бүхий л хэрэглээ болон өөрийн нэр дээрх бүх дугаарынхаа хэрэглээг апликейшнаасаа харж, хянах, хэрэглээндээ нь зохицуулалт хийх давуу талтай.
MSign: Сим картад суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг Мобиком Корпораци нь “Тридум Кэй” компанитай хамтран Монгол Улсад анхлан нэвтрүүлж байсан. Энэхүү үйлчилгээний боломж, цар хүрээ улам бүр өргөжин тэлж өдгөө финтек, банк санхүүгийн үйлчилгээ /Голомт банк/, төрийн үйлчилгээ /e-Mongolia/, дотоодын ERP системд ашиглах боломж бүрдээд байна.
RPA: Мобиком Корпорацийн Санхүүгийн газар RPA ашиглан 18 процессыг амжилттай автоматжуулсан туршлагатай. Тэгвэл одоо энэхүү туршлага дээрээ үндэслэн бусад бизнесийн байгууллагуудыг илүү хурдтай байж, хүн цагаа хэмнэн, гараар хийдэг ажилд цаг үрэх бус оюунаараа тунгааж эргэцүүлж, шийдвэр гаргах бүтээлч ажилдаа илүүтэй цаг зарцуулахад уриалан, тэрхүү технологийн давуу тал боломжуудыг танилцуулж байна.
VOO: Та гэр, ажил гээд хаана ч интернэттэй холбогдсон л бол монгол орны цаашлаад тив дэлхийн хаанаас ч VOO үйлчилгээг ашиглах боломжтой. VOO нь ТВ-ийн суваг болон видео стриймингийн үйлчилгээ бөгөөд нэг л удаа төлбөрөө төлөөд VOO-д байгаа бүхий л контентыг нэмэлт төлбөргүйгээр үзэх боломжтойгоос гадна үйлчилгээг ашиглахаас өмнө үнэгүй үзэж турших 1 сарын FREE багцтай гэдгээрээ давуу талтай юм. Контент бүтээгчид болон тухлан суугаад телевизийн сувгуудаас сонгон үзэх цаг завгүй хүмүүс, гадаад улс оронд суугаа Монголчууд гээд орчин үеийн амьдралын хэв маягтай хүн бүхний хүсэл хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ юм.
Нийгмийн хариуцлага:
Мобиком Корпораци нь үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол орны нийгэм эдийн эдийн засагт хувь нэмрээ оруулан, нийгмийн сайн сайхны төлөөх бүхий л үйлсэд хандив тусламж өгсөөр ирсэн билээ. 2014 онд Нийгмийн хариуцлагын бодлогоо тодорхойлж, үүнд Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах тухай тусгасан. Ийнхүү “Хүүхдийн тусламжийн утас 108”, “WASH-Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж төсөл”, “Хүүхэд бүрд цэвэр ус” төслүүдээ Монгол орон даяар амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ. Түүнчлэн эдгээр төслүүдэд Мобикомын хэрэглэгчдийн оролцоо асар чухал байдаг бөгөөд Мобиком Корпораци хэрэглэгчидтэйгээ хамтын үнэ цэнийг бүтээн, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Эрхэм та ямар нэгэн сайн үйлс бүтээмээр байвч хэнд яаж хандахаа хараахан шийдэж чадаагүй байвал ICT EXPO 2020 үзэсгэлэнг зорин ирээд Мобикомын танхимаар зочлон, хүүхдийн сайн сайхны төлөөх нийгмийн хариуцлагын төслүүдэд үндэсний төлбөрийн шийдэл MonPay-ээр хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Moffice: Гарааны бизнес эрхлэгчдэд тав тухтай орчинд бүтээлч байдлаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн Moffice хамтын оффисын төвд өдгөө 30 гаруй гарааны бизнес эрхлэгчид оффислон ажиллаж байна. Тэдгээрийн дундаас бизнесээ амжилттай эхлүүлсэн хэд хэдэн стартап компанийг Moffice үзэсгэлэнгийн танхимдаа танилцуулж байна.
MonPay Surprise: Дижитал шийдэл, дэвшилтэт технологиуд нэгэн дор танилцуулагдах ICT EXPO 2020 үзэсгэлэнг зорин ирсэн хүн бүхэн дижитал эриний хамгийн сүүлийн үеийн боломжуудтай танилцахын зэрэгцээ өөрт тань зориулсан бэлэг урамшуулалд ч хамрагдах боломжтойг дуулгая. Эрхэм та Мобикомын үзэсгэлэнгийн танхимаар зочлоод Үндэсний төлбөрийн шийдэл MonPay апликейшн дээрх өөрийн дахин давтагдашгүй QR кодоо уншуулаад бэлэг авах боломжтой. Үүнд 500₮-50’000₮, 139’000₮-ийн үнэ бүхий VOO төхөөрөмж, ухаалаг гар утас зэрэг олон бэлгүүд багтжээ.
Та бүхэн Мишээл Экспо төвд 10-р сарын 9, 10, 11 гурван өдөр зохион байгуулагдах “ICT EXPO 2020” үзэсгэлэнг зорин очиж дижитал амьдралын хэв маягийг бүрдүүлэх шинэ шилдэг технологиудтай танилцаарай. Дашрамд дуулгахад, МУБИСургуулийн урд байрлах автобусны буудлаас Мишээл экспо төв чиглэлд үйлчлэх нийтийн тээвэр 10:00 – 19:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
Холбоотой мэдээ