Баянзүрхийн ЗДТГ-ын байрыг 100 ортой хүүхдийн эмнэлэг болгоно | News.MN

Баянзүрхийн ЗДТГ-ын байрыг 100 ортой хүүхдийн эмнэлэг болгоно

Баянзүрхийн ЗДТГ-ын байрыг 100 ортой хүүхдийн эмнэлэг болгоно

Баянзүрхийн ЗДТГ-ын байрыг 100 ортой хүүхдийн эмнэлэг болгоно

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг даргын Тамгын газрын байрыг “Хүүхдийн эмнэлэг” болгохоор шийдвэрлэсэн. Энэ асуудлаар өнөөдөр (2020.10.18) тус дүүргийн Засаг дарга Эрүүл мэндийн яаманд хандаж, албан бичиг хүргүүллээ. Уг бичигт томуу өвчний дэгдэлтийн үед дүүргийн эмнэлгийн ачааллыг багасгаж, богино хугацаанд эмнэлгийн зориулалтаар ашиглах үйл ажиллагааг нь нээж өгөхийг хүсчээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нь 2011 онд ашиглалтад оржээ. Нийт 3896 мкв талбай бүхий, 62 өрөө тасалгаатай бөгөөд 100 хүүхдийн ортой эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой аж. Мөн B1 гэсэн давхартай. Байрны ойролцоо 100 гаруй автомашины зогсоолтой.

Байршлын тухайд дүүргийн төв цэг нь бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй төв эмнэлэг, “Амгалан” амаржих газар зэрэг дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төвүүд нэг дор байрладгаараа онцлог. Тус дүүргийн харьяанд нийт 120 мянган хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт жилд дунджаар 8000 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна.

Томуу өвчний улирлын үед дүүргийн нэгдсэн эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрч, эмнэлэгт хүүхдийн ор хүрэлцдэггүй тул шинээр эмнэлэг барих шаардлага тулгарч эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч шинээр хүүхдийн 100 ортой эмнэлгийг барьж ашиглалтад оруулахад дунджаар 8.3 тэрбумын өртөг шаардагдах аж.

Дүүргийн удирдлагууд дээрх зардлыг хэмнэж, богино хугацаанд эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц олсон нь Засаг даргын Тамгын газрын байраа суллаж, хүүхдийн эмнэлэг болгохоор шийдсэн явдал юм байна.

ЭМЯ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛОВ УУ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.БАЯСАХ:

-Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг даргын Тамгын газрын байрыг Хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн. Энэ бол ойрын хугацаанд эмнэлэгтэй болох арга зам гэж төлөөлөгчид үзсэн. Хэрэв шинээр эмнэлэг баривал хамгийн багадаа дөрвөн жил шаардлагатай. Харин Тамгын газрын байрыг тохижуулаад, эмнэлгийн зориулалттай ашиглах боломжтой.

Дүүргийн хэмжээнд 120 мянган хүүхэд бүртгэлтэй байдгийн 80 мянга орчим нь томуу өвчинд өртөмтгий 0-4 хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Томуу өвчний улиралд хүүхдийн өвчлөл эрс нэмэгддэг тул эмнэлэг ачааллаа дийлдэггүй. Эмнэлгийн тусламж шаардлагатай хүүхдүүддээ 100 хувь үйлчилж, эмчилж чаддаггүй нь нууц биш.

Эмнэлгийн ор хүрэлцдэггүй учраас эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Иймд Засаг даргын Тамгын газрын байрыг 100 хүүхдийн ортой эмнэлэг болгоход ямар ч асуудалгүй гэж үзэж байна. Ямартай ч бид өөрсдийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн, дараа нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч эмнэлгийн ажилчдын асуудлыг Эрүүл мэндийн яам шийдвэрлэх болов уу.

ЭМНЭЛГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛАА ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ХҮРЭЭНД ШИЙДЛЭЭ

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Х.БАТТОГТОХ:

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өдөрт дунджаар 26 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Томуу өвчний дэгдэлтийн үед эмнэлэг ачааллаа дийлдэггүй, хүүхэд хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцдэггүй. Иймд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд хэвтэн эмчлүүлэх эмнэлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ асуудлыг бид Эрүүл мэндийн яамд уламжилсан ч найман жилийн хугацаанд шийдэгдээгүй. Бидэнд шинэ эмнэлэг байгуулах 8.3 тэрбумын өртөг байхгүй. Иймд богино хугацаанд эмнэлэгтэй болох асуудлыг бид дүүргийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж байна. Баянзүрх дүүргийн төв цэгт байрлах Засаг даргын Тамгын газрын байрыг төрийн өмчид зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа үйлчилгээний зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулах албан бичгээ Эрүүл мэндийн яамд хүргүүллээ.

Салбарын яамнаас албан бичигтэй танилцаж, холбогдох шийдвэрээ гаргах байх. Дараа нь энэхүү объектыг албан ёсоор Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгнө. Бидний тухайд, түрээсийн байранд орж, Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг байдлаар иргэддээ үйлчилнэ. Төр иргэддээ нээлттэй үйлчлэх ёстой. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгохоор ийнхүү шийдвэрлэсэн нь төрийн алба хаагчдад тансаг орд харш, тансаглал хэрэггүй. Төр иргэндээ түргэн шуурхай, ил тод, нээлттэй үйлчлэх ёстой гэдгийг төрийн байгууллагуудад уриалж, үлгэр жишээ болж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-10-14 202.9.46.179

Баянзүрх дүүргийн засаг дарга нь АН-х юм байх даа. МАН хүүхдийн эмнэлгийн тоогнэмлээ гээд байсан ийм аргаар тоог нь нэмж байгаа юм байх даа. Ёстой ичих нүүрээ барсан новшнууд юмаа. Нэг салбараас нь булааж нөгөө салбарт нь шилжүүлж ажил хийдэг юм байх даа. МАН ингэж л ажиллаж байгаа юм даа. Сонгуулиас өөр юу ч хийхгүй төр засгаар монголчууд яах болж байнаа.

Avatar

Зочин 2020-10-14 43.242.243.117

Харин дараа нь жаахан мартагнуулж байгаад 8,3 тэрбумаас ч их зардлаар шинэ конторын барилга бариулах вий дээ?!?!?

Avatar

ККК. 2020-10-14 202.179.27.25

ккк….. ДАРГА НАРТ ОФИС ХЭРЭГГҮЙМ БИЗ ДЭЭ… 30 ЖИЛД ДУУЛДААГҮЙ АКЦ БАЙНА. ГЭХДЭЭ Л ИТГЭЖ ЧАДАХГҮЙМ БАЙНАА …

Avatar

Хотын уугуул иргэн 2020-10-14 66.181.179.242

Ард тэмэнд хайр зарлах нэрээр битгий бизнес хийх гээд байла даа. Тамгын газрын шинэ барилгыг өөрсдийн компаниар хэдэн арван тэрбум төгрөгөөр бариулах далд санаа явж байгааг мэдэж л байна. Ёстой хоосон шоу гэж энэ байх.

Avatar

Ter 2020-10-14 64.119.26.146

Ovjin l baina….Bairlal baishin n argaguil gologdsonldoo busad duuggiig bodvol..salah argaa avjin l olj

Avatar

Зочин 2020-10-14 203.91.115.48

АН-ы шоу хэхэхэ. арай арай

Avatar

Зочин 2020-10-14 66.181.161.12

yamar usan teneg hiih bol.bogsnii zoolovch hiih baihdaa.yaj ch bodood sanaand buuhgui bna.

Avatar

Зочин 2020-10-14 192.82.64.248

өөрсдөө хаана сууж ажиллах нь вэ, гэрээсэй юу?

Avatar

Иргэн 2020-10-14 66.181.161.20

Энийг шоу гэхгүй юм бол өөр юуг шоу гэхэв дээ. Хэрэв АН ялбал байрны түрээсийн төлбөр нэрээр мөнгө цавчиж, сонгуулийн зардлаа нөхөх давхар муу санаа явж байна шүү.

Avatar

ЗОЧИН 2020-10-14 202.131.233.190

МАШ ЗӨВ ШИЙДВЭР, БҮРЭН ДЭМЖИЖ БнНА.

Avatar

Зочин 2020-10-14 192.82.70.2

Ерөнхийлөгчийн сонгуулийн үер Их тэнгэрийн амыг оюутны хотхоны болгоно гэж ЭБЭ ах шоудаж байсныг л санагдуулчлаа

Avatar

Зочин 2020-10-14 43.242.243.117

Ёстой сүүлийн 30 жилд дуулдаагүй, үнэмшмээргүй сайхан мэдээ байна!?! Төр засаг ийм л байх ёстой доо!!! Дүүргийн Засаг дарга нь дээрээс шахуулалгүй өөрөө имй шийдвэр гаргасан бол магтахаас өөр үг алга!!!

Avatar

Зочин 2020-10-14 73.231.128.120

Манай засаг дарга нар конторгүй болчихлоо. Яанаа, ий ий.

Avatar

Зочин 2020-10-14 202.21.120.242

хаха сонгуулийн шоу, Хүүхдийн эмнэлэг чинь стандарттай байдаг юм малнуудаа. Наадхыг чинь эмнэлгийн зориулалттай болгох засварын зардал нь шинэ эмнэлэг барьсантай тэнцэнэ ээ. жил идэж ууж найралчихаад сонгуулийн өмнө шоудах аа больцгоо

Avatar

ХАХА 2020-10-14 203.217.139.241

үнэн попорч байнаа

Avatar

Иргэн 2020-10-14 202.126.88.71

Бзд хүүхэдийн эмнэлэгийг хувьчлаагүй бол оронд 5давхар сайхан эмнэлэгийн болох байсан.нэг яаманд ажиладаг нэг нөхөр аваад заваан бохир хүйтэн шавааралдаад чийг үнэртүүлсэн хүн хэвтэхээс шижин хүрмээр эмнэлэг гэхэд хайшаа юм.аоорондоо явах зай бага.нэг жижиг 2хүүаэд хэвтэх 8м газарт 4том хүн дотроо явах зайгүй дэндүү болгосон бсан.эм тариа нь 80аад онд хийж байсан тариа хэвээрээ.ийм л газар болсон шүү дэ.буцааж авч болдгүй юм бх да

Avatar

Зочин 2020-10-14 202.126.89.44

Маш зөв шийдвэр

Avatar

? 2020-10-14 64.119.25.162

Ийм засаг байдаг билүү.. Одоо л харж бна

Avatar

Зочин 2020-10-14 122.201.23.122

ene 2 mudak yu yariad bna aaa

Avatar

Зочин 2020-10-14 66.181.168.199

БЗДТГ ӨӨРСДӨӨ АЖЛАА ХААНА ЯВУУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛДОО. ИЙМ ПОПУЛИСТ ҮЗЭЛ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ? БЗДТГ ДҮҮРГИЙНХЭЭ ИРГЭДИЙН ТӨЛӨӨ НОХОЙ МУУР МЭТ ХАНАА АЖИЛЛАЖ ЗҮТГЭХ ГЭЭД БАЙГАА МАЛНУУД ВЭ? БИТГИЙ ИНГЭЖ ШОУД

Avatar

ЗОЧИН 2020-10-14 202.179.26.161

Үгүй яах вэ болж л байна. Дүүргийнхэнд л хэрэгтэй шүү дээ. Энд янз бүрийн юм бичээд байгаа өөр дүүргийнхэнд бол падлийгүй зүйл.

Avatar

Сонгогч 2020-10-14 66.181.169.116

Ёстой сайн байна. Шоу ч байсан хэрэгтэй зүйл хийцгээжээ. Талархаж байна! Бусад дүүрэг, яам, дарга нар үлгэр жишээ авах хэрэгтэй…

Avatar

болп 2020-10-14 66.181.161.96

сонгуулийн шоу

Avatar

Зочин 2020-10-14 103.136.254.8

ingeh tusam nuguu tald ni ugmuur sanagdlaa

Avatar

Зочин 2020-10-14 103.136.254.8

haha 4jil yeruusuu haragdaagui humuus yag unuudur gaihaltai shiidver gargadag shuu.

Avatar

zochin 2020-10-14 150.129.141.42

ZA ENE AN – YNKHAN BUR UMDUNDUU BAAGAAD DEMIIRCH EKHELJ BAYGAA YUM BAYNA , SHAR KHADAND OR BELDEEREY ,

Avatar

zochin 2020-10-14 66.181.181.130

utaanaas zugataj uragshaa nuuh dald sanaarhal bish l baigaasai, tsaana ni zaaval neg erh ashig baij l baigaa daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж