Цар тахлын "дүрэм"-ээс болж сурагчид нуруугаа нийлүүлэн бүжиглэжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Цар тахлын "дүрэм"-ээс болж сурагчид нуруугаа нийлүүлэн бүжиглэжээ

Цар тахлын "дүрэм"-ээс болж сурагчид нуруугаа нийлүүлэн бүжиглэжээ

Сүүлийн үед цахим орчинд тараад буй нэгэн бичлэгийг үзсэн хүмүүсийн зарим нь шоолж, зарим нь өрөвдөж, зарим нь гайхширч байгаа юм. Тус бичлэгт сурагчид төгсөлтийн үдэшлэг дээрээ нуруу нуруугаараа нийлэн бүжиглэцгээх аж.

Бичлэг дээр дэгжин хослол, даашинзуудаа өмсөцгөөсөн хүүхдүүд нуруугаа нийлүүлэн вальс эргэх аж. Эл бичлэгийг чухам хэн, хаана хийсэн нь тодорхойгүй ч гярхай үзэгчид үүнийг Чех улсын нэгэн сургуульд болсон төгсөлтийн бүжиг хэмээн таамаглажээ. Учир нь бичлэг дээр чех хэлээр ярьж байгаа нь сонсогдохоос гадна Чехийн сургуулиудад ийм үдэшлэг болох нь түгээмэл аж.

Бичлэгийг үзсэн хүмүүс цахим орчинд янз бүрийн сэтгэгдэл үлдээжээ. Жишээлбэл, твиттерийн зарим хэрэглэгч “Манай нийгэм өөрийгөө устгах тохиргоондоо шилжжээ”, ”Үнэхээр, үнэхээр, үнэхээр гунигтай юм” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн бол өөр хэрэглэгчид “Ирээдүйн түүхчид энэ үеийг судлахдаа алмайрч, гайхсаар байгаад таарах байх даа”, “Харин ч хөл дээрээ гишгүүлэхгүй амар юм байна” хэмээн хошигноцгоожээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж