Снуп Дог Коби Брайантыг хүндэтгэн шивээс хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Снуп Дог Коби Брайантыг хүндэтгэн шивээс хийлгэжээ

Снуп Дог Коби Брайантыг хүндэтгэн шивээс хийлгэжээ

АНУ-ын алдарт реппер Снуп Дог саяхан хийлгэсэн шинэ шивээсээ олон нийтэд ил болгожээ. Түүний дэмждэг, төрөлх хотынх нь Лос Анжелес Лэйкерс баг энэ долоо хоногийн эхэнд NBA-ийн аварга болсон бөгөөд энэхүү үйл явдлыг тохиолдуулан, мөн нисдэг тэрэгний ослоор амиа алдсан, дотны анд найз Коби Брайантыг хүндэтгэн шивээс хийлгэсэн аж.

Снуп Дог баруун гарын шуун дээрээ Коби Брайантын нэрний эхний үсгүүд болох “KB” гэж шивүүлээд, дээр нь багийнхаа шинэхэн аваргын цомыг нэмжээ.

Энэхүү шивээсийг нь Лос Анжелес хотоос гаралтай, алдартай уран бүтээлч Мистер Картун урлажээ. Тэрбээр Снуп Догоос гадна Бейонсе, Эминем, 50 цент, Доктор Дре зэрэг алдартнуудын бие дээр шивээс хийдэг аж.

Өдгөө 48 настай Снуп Дог инстаграм хуудсаараа дамжуулан “Та нарын харж байгаачлан шивээс маань дуусчихлаа. Энэ доор байгаа “КВ” бол Коби Брайант гэсэн үг. Харин Ларри О’Брайены аваргын цом дээр Лэйкерсийн логог дүрсэлсэн. Диваажингийн хаалга дээр нь онгойж байгааг харж байна уу? Лэйкерс болон Мистер Картун нарт баярлалаа. Бид баруун эргийнхэн. Бид хамгийн шилдэг нь” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж