Бээжин Вашингтоны амбицыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Бээжин Вашингтоны амбицыг эсэргүүцэв

Бээжин Вашингтоны амбицыг эсэргүүцэв

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хөрш зэргэлдээ орнуудыг эв санаагаа нийлүүлж, Вашингтоны Азийг сонирхож буй геополитикийн амбицыг эсэргүүцэж, бүс нутгаараа өмнөд Хятадын тэнгис дэх гаднын цэргийн хүчийг зайлуулахыг уриаллаа. Тэрбээр холбоотон Малайзтай хамтарч хийсэн хэвлэлийн хурал дээр АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран ажиллаж, аюулгүй байдлаа хангах ёстой хэмээн ярьжээ.

Ван И “Өмнөд Хятадын тэнгис нь дайны хөлөг онгоцуудаар байлдаж тоглодог газар биш. БНХАУ болон АСЕАН-д энх тайван сахиулах, хариуцлага хүлээлгэх, газар нутгаа хамгаалах бүрэн чадвар, тэмүүлэл бий” хэмээн ярьсан байна.

Тэрбээр өчигдөр /2020.10.13/ Зүүн өмнөд Азийн орнуудад айлчлал хийх үеэрээ Малайзад очиж, АСЕАН-ыг нэгдэж, өмнөд тэнгис дэх гадаадын түрэмгийллийг зогсоох хэрэгтэй гэж ярьжээ. Ван И “БНХАУ-ын бүс нутгийн хамтрагчид Вашингтоны Энэтхэг-Номхон далайн төлөвлөгөөний эсрэг байр суурьтай байж, Вашингтоны хоцрогдсон хүйтэн дайны үзэл санааг зогсоох ёстой” хэмээсэн байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж