ШӨХТГ, МХЕГ-ын дарга нарт улсын ерөнхий байцаагчийн эрх олгов | News.MN

ШӨХТГ, МХЕГ-ын дарга нарт улсын ерөнхий байцаагчийн эрх олгов

ШӨХТГ, МХЕГ-ын дарга нарт улсын ерөнхий байцаагчийн эрх олгов

ШӨХТГ, МХЕГ-ын дарга нарт улсын ерөнхий байцаагчийн эрх олгов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ШӨХТГ, МХЕГ-ын дарга нарт улсын ерөнхий байцаагчийн эрх олгожээ. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно гэж хуульд заасан байдаг.

МХЕГ-ын улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ

Хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих;

Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;
  • Хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих;
  • Хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;
  • Хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
  • Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

ШӨХТГ-ын Улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ

  • Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах;
  • Судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах;
  • Хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах;
  • Хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаархи ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, үйлдвэрийн газар, агуулах болон бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хураан авах;
  • Захиргааны шийтгэл ногдуулах тухай өөрийн болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах;
  • Хяналт шалгалтын явцад холбогдох этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх;
  • Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ыыы 2020-10-14 66.181.166.154

Гантулга арай дэндүү эрх мэдэлтэй болж авах гээд байна даа болимоор юм.

Avatar

Зочин 2020-10-14 202.126.89.108

Gantulga gulug boliosoi

Avatar

Зочин 2020-10-14 66.181.185.196

Улсын ёрөнхий ху. Нар даа

Avatar

Иргэн 2020-10-14 139.5.219.203

Үүргээ биелүүлэх үндэс болсон эрхээ олж авсанд баяр хүргэе.

Avatar

Зочин 2020-10-14 202.126.90.132

Хөгшин дух Гантулга амьдуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж