Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй

Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ сарын 9-ний өдөр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан.

Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 14-нөөс 16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай” гэжээ.

Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон байна.

Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн долоон хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж