Монголын өмчлөлд шилжсэн орон сууцыг үнэгүй хувьчлуулна | News.MN

Монголын өмчлөлд шилжсэн орон сууцыг үнэгүй хувьчлуулна

Монголын өмчлөлд шилжсэн орон сууцыг үнэгүй хувьчлуулна

Монголын өмчлөлд шилжсэн орон сууцыг үнэгүй хувьчлуулна

НЭМЭЛТ:

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргана.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор бүсчилсэн уулзалт хийсэн. Энэ үеэр зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутагт 2685 өрхийн хоёр сая гаруй малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах, Дундговь, Өмнөговь аймагт инженерийн хийцтэй худаг гаргах, төв, суурин газрын дулааны цахилгаан станц, уурын зуух, цэвэр, бохир, дулааны шугамыг засах, эрчим хүчний нөөц эх үүсвэртэй болох зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Үүнээс гадна "Ковид-19" цар тахалтай тэмцэх, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагч, байцаагч, “МИАТ” компанийн нисэх багийн гишүүдийн байрны зардал, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт болсон байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, нийслэл хот, нэр бүхий аймгуудын Үндэсний аврах бригад, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагад ариутгал, халдваргүйтгэлийн автомашин, бусад техник хэрэгсэл, ариутгалын бодис нийлүүлэх, орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр олгох, олгосон бараа, материалыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах гурван тэрбум 800 гаруй сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болллоо.

Товч мэдээ

  • Буянт-Ухаа спортын ордонд 2020-2021 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийх их засварын Монголын талын хариуцах зардал, Булган аймгийн Хангал суман дахь “Спортын бэлтгэлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Ерөнхий сайд өнгөрсөн сарын сүүлээр биеийн тамир, спортын салбарынхны ажилтай танилцах үеэрээ хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг, чиглэл болгосон юм.
  • ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 17 дугаар байр, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, тавдугаар хороонд байрлах нэг, долоодугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багт байх гурав, дөрөвдүгээр байрны нийт 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв. Ингэснээр ОХУ-аас шилжүүлж авсан найман байрны 549 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч дуусч байна.
  • Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй найман айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа багш, ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн саналыг дэмжив.
  • Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт 2020 онд хийх их засварын ажлыг гэрээний дагуу дуусгаж хүлээлгэн өгсөн аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүжилтийг нь олгохоор болов. Энэ онд улсын хэмжээнд найман дотуур байр, 28 сургууль, 16 цэцэрлэг, хоёр номын сан, соёлын дөрвөн төв, шинжлэх ухааны дөрвөн хүрээлэн, таван спорт заал болон бусад барилгад /нийт 69/ их засвар хийжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ЗОРИЛТОТ БҮЛГИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, 21 аймгийн зорилтот бүлгийг орон сууцжуулах төслийг Засгийн хуралдаанаар танилцуулж байгаа аж.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт: 

• Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Өвөлжилтийн бэлтгэл хангах)
• Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Буянт-Ухаа спорт цогцолбор)
• Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (ТӨБЗГ-ын орон тоо)
• Орон сууц хувьчлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Дархан-Уул аймаг найман айлын орон сууц)
• Орон сууц хувьчлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжсэн орон сууц)
• УИХ-ын гишүүн Б.Энхбаярын санаачилан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт
• Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
• Хуулийн төсөл эгүүлэн татах тухай (Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хар халтаруудын найз Орос 2020-10-14 202.179.27.99

Орос 90-д оноос бүх орноос гарахдаа ганцхан Монголд Эрдэнэт Төмөр зам Монросцветмет орон сууцуудаа хүртэл өөрийнхөө өмчид авч үлдсэн. Төв Азид ч цэрэг нь байсан Дорнод Европд ч тэгээгүй.

Avatar

Зочин 2020-10-14 202.179.25.122

ЭНЭ БИЗДАНУУД АЖИЛАА АВЧИХААД ХИЙЖ БАЙГАА ЮМ АЛГА АА. ХҮРЭЛСҮХ НЬ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ СПИКЕР ХИЙЛЭЭ. ЯААГ ҮНЭНДЭЭ ХИЙСЭН АЖИЛ ГАВЪЯА НЬ ХААНА БНА АА. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЯАЖ ДЭЭШЛЭВ ЭЭ. ХЭЛЭЭДЭХЭЭЧ ГӨЛӨГНҮҮДЭЭ. СОНГОСОН МАЛНУУДАА.

Avatar

g 2020-10-14 150.129.143.119

Hurelsuh spiker hiideg gej u

Avatar

Зочин 2020-10-14 202.126.90.132

МАНгасууд яаж цавчаа хийхээ бодож байгаа биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж